Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа
Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой
"Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй"
Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ
Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо
Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Цагдаагийнхны эрээд байгаа Г.Буяндорж Зүүнхараад яваа юм биш үү
Цагдаагийн газрынхны улс оронд даяар эрээд олохгүй байгаа Г.Буяндорж өнөөдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд, тодруулбал Зүүнхараад аварг Г.Эрхэмбаярын наадамд очин наадаж явж магадгүй байна.
Манай цагдаагийнхан “Ноёд” группын ерөнхий захирал Г.Буяндоржийг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаагаа зарласан. Түүнийг бусадтай бүлэглэн, их хэмжээний мөнгө угаасан гэх хэрэгт сэжиглэн 2013 оны эхнээс Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар шалгаж эхэлсэн юм байна. байсан ч мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан хэрэгт буруутган эрэн сурвалжилж байгаа юм байна. Тэр ч бүү хэл гэрийг нь битүүмжиллээ л гэсэн.
Түүнд энэ сарын 12-ны өөр зарлан дуудах бичиг өгч 13-ны өдөр цагдаагийн газарт ирнэ үү гэсэн бичгээ гэрийн нь хаалган дээр наажээ. Гэсэн ч Г.Буяндорж дуудсан цагт ирээгүйгээс түүнийг мөрдөн байцаалтаас зугтаасан гэж эрэн сурвалжилж байгаа юм байна.
Харин энэ жилийн Үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн Г.Эрхэмбаярт хүндэтгэл үзүүлж, цолыг нь мялаах наадам өнөөдөр түүний төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Мандал суманд болж байгаа болохоор цагдаагийнхны эрээд байгаа Г.Буяндорж тэнд наадаж яваа юм биш үү.
Учир нь Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр “Ноёд” группын нэр дээр явдаг, сэжигтэн Г.Буяндорж түүнийг ивээн тэтгэгч учраас аваргын наадам дээр байхаас зайлахгүй. Тэгээд ч “Ноёд” групп Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг болохоор энэ наадамд хандив тусламж үзүүлсэн гэсэн мэдээ ч байна.
Barigdah gej baij naadaj yavdag muu tsairsan luivarchin be,hulhi ariunaatai taarsan baliar amitad
Цагдаагийн газрынхны улс оронд даяар эрээд олохгүй байгаа Г.Буяндорж өнөөдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд, тодруулбал Зүүнхараад аварг Г.Эрхэмбаярын наадамд очин наадаж явж магадгүй байна. Манай цагдаагийнхан “Ноёд” группын ерөнхий захирал Г.Буяндоржийг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаагаа зарласан. Түүнийг бусадтай бүлэглэн, их хэмжээний мөнгө угаасан гэх хэрэгт сэжиглэн 2013 оны эхнээс Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар шалгаж эхэлсэн юм байна. байсан ч мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан хэрэгт буруутган эрэн сурвалжилж байгаа юм байна. Тэр ч бүү хэл гэрийг нь битүүмжиллээ л гэсэн.
Түүнд энэ сарын 12-ны өөр зарлан дуудах бичиг өгч 13-ны өдөр цагдаагийн газарт ирнэ үү гэсэн бичгээ гэрийн нь хаалган дээр наажээ. Гэсэн ч Г.Буяндорж дуудсан цагт ирээгүйгээс түүнийг мөрдөн байцаалтаас зугтаасан гэж эрэн сурвалжилж байгаа юм байна.

Харин энэ жилийн Үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн Г.Эрхэмбаярт хүндэтгэл үзүүлж, цолыг нь мялаах наадам өнөөдөр түүний төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Мандал суманд болж байгаа болохоор цагдаагийнхны эрээд байгаа Г.Буяндорж тэнд наадаж яваа юм биш үү.
Учир нь Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр “Ноёд” группын нэр дээр явдаг, сэжигтэн Г.Буяндорж түүнийг ивээн тэтгэгч учраас аваргын наадам дээр байхаас зайлахгүй. Тэгээд ч “Ноёд” групп Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг болохоор энэ наадамд хандив тусламж үзүүлсэн гэсэн мэдээ ч байна.
0 Сэтгэгдэл
2013.08.15
























