Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Майк Тайсон архи, хар тамхигүйгээр амьдарч чадахгүй нь гэнэ
Домогт боксчин Майк Тайсон би архинаас болоод үхлийн ирмэг дээр байна, гэхдээ уг нь үхэхийг хүсэхгүй байна хэмээн дуулиантай мэдэгдэл хийлээ. Тэрээр архи, хар тамхинаас болоод миний бие улам муудсаар байна, гэхдээ алийг нь ч хэрэглэхгүйгээр сайндаа л зургаа хоновол дээдийн заяа гэжээ. Би бол архигүйгээр байж чаддаггүй архаг архичин, хэзээ нэгэн цагт энэ рүү эргэн орохгүй байж болох байгаа гэж найдах юм, амьдралаа өөрчилмөөр байна шүү дээ  гэж арга тасарсан байдалтай хэлжээ.
Майк Тайсон рингэнд 50 удаа ялсны 44-ийг нь нокаутаар ялж байсан юм. 1986 онд тэр дэлхийн хамгийн залуу аварга болж Олон улсын боксын холбоо, Бүх дэлхийн боксын зөвлөл, Дэлхийн боксын нийгэмлэгийн хүнд жингийн дэлхийн аварга болж байсан юм.
Харамсалтай нь тэр рингнээс гадна дуулиант гэмт хэргүүдээрээ бас алдаршсан гэж болно. 1992 онд хүчингийн хэргээр  6 жилийн ял аваад гурвыг нь эдэлсэн бол 1998 онд авто осол гаргаж нөгөө жолоочийгоо зодсон хэргээр 3,5 жилийн ял авсан. Мөн 2008 онд хар тамхи хэрэглэн мансуурсан үедээ машин жолоодсон хэргээр бас ял авч байлаа. Боксын нь карьер дуусаад байхдаа тэрээр 2003 онд дампуурсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан