Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
“Бүх цыгануудын хаан” бароны тансаг оршуулга
“Бүх цыгануудын хаан” хэмээн өргөмжилдөг Флориан Чиоабын тансаг оршуулга Румынд болжээ. 58 настай тэрээр Туркт амарч байхдаа нас барсан байна. Флориан Чиоаба өөрийн эцэг Ион Чиоабаг нас барсны дараа 1997 онд бүх цыгануудын тэргүүнээр өргөмжлөгдсөн юм байна.
               
Румыны  нийгэм судлаач Киприан Некулын үзэж байгаагаар бол Чиоаба цыгануудын эрхийг хамгаалах, тэдний нийгэмшүүлэхийн төлөөнөө тэмцэж тэднийг   гудамжинд гуйлга гуйх, хулгай хийхгүй байхыг уриалдаг, хүүхэд эмэгтэйчүүдэд  боловсрол эзэмшүүлэхийг эрмэлздэг хүн байсан гэнэ. Тэр бас 12 настай охиноо 15 настай хүүд гэргий болгож өгөх гээд охин нь сүмээс нулимс асгаруулан зугтаахыг хараад хүүхдүүдээ 16 нас хүрээгүй байхад нь гэрлүүлэхийг элэг нэгтнүүддээ уриалж байсан гэдэг.                       
Тэр бас цыгануудыг нутагта анэвтрэхийг хориглосон Францын шийдвэрийг цуцлуулах, цыгануудын парламент, шүүх байгуулахыг эрмэлзэж байжээ.
Албан ёсны тоогоор Румынд 620 орчим мянган цыган амьдардаг юм байна.
Тэр бас хамгийн баян цыган байсан гэдэг. Түүнийг жилдээ 50-80 сая еврогийн орлоготой байсан гэж ярьдаг.
Юутай ч тэр ертөнцийн мөнх бусыг үзүүлж хүү нь залгамжлах болон оршуулган дээр нь титмийг нь хүлээн авч өмссөн байна.
Ер цыгануудын оршуулах ёслол их тансаг, нарийн байдаг бол бүх цыгануудын тэргүүнээ хамгийн дээд зэргээр оршуулж ёслолд нь Румыны бүхий л нутгаас төлөөлөл ирэн долоон км орчим урт цуваа үүсгэн хүндэтгэл илэрхийлсэн байна.





0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан