Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Үлгэрт гардаг анахай чинь үнэхээр байдаг юм биш биз
АНУ-ын Канзас мужийн Оверленд-Паркт бүдүүн модны үндэс рүү ухаж хийсэн нэгэн жижигхэн байшин бий болжээ. Жижигхэн хөөрхөн хаалгатай, дотор тасалгаандаа яг таарсан тавилга, сандал ширээ төдийгүй жижигхэн сав суулга, хивсэнцэр дэвсгэр хүртэл бий гэнэ. Улаан будгаар будсан хаалганы дэргэд шуудангийн хайрцаг ч байгаа.
         
Хэвлэлийнхэн энэ талаар сонирхож сураглахад хэнд зориулж, хэн ийм зүйл бүтээсэн нь олдоогүй байна. “Харамсалтай  бидний зочлоход анахай өөрөө эзгүй байлаа” гэж орон нутгийн сурвалжлагч бичжээ. Хотын эрх баригчид ч үүнийг хэн хийснийг мэдэхгүй гэдгээ хэлжээ.
         

Одоо хотынхон үүнийг ихэд сонирхож тийш олны хөл тасрахгүй байгаа гэнэ. Зарим хүн үнэхээр одой хүн, ямх охин  гэж байдаг юм биш байгаа гэж эргэлзэхэд хүрч байгаа юм байх. Сэтгэл нь хөдөлсөн нэгэн эмэгтэй бүр “Миний охин хаалганых нь дэргэд хэдэн чихэр тавьсан, хоёр цаг өнгөрөөд ирэхэд алга болчихсон байсан. Тэнд үнэхээр ямх охин амьдардаг юм билээ” гэж хөөрчээ.
0 Сэтгэгдэл
humuusiin hobby, iim goyo ulgeriin zuil hiideg ni saihan yum ..
humuusiin hobby, iim goyo ulgeriin zuil hiideg ni saihan yum ..
Хамгийн их уншсан