Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Аляскийн Талкитна хотын дарга-муурыг нохой барьчих шахжээ
АНУ-ын Аляск дахь Талкитна хотын дарга Стаббс муурыг саяхан нохой барьичх шахаж хотынхныг тэвдүүлжээ. Түүний цээжний яс бага зэрэг бэртэж, хажуу бөөрөнд нь шүдний хэд хэдэн ором гарч, уушиг нь гэмтжээ. Эхлээд амьсгалахад нь хүнд байсан болохоор хиймэл амьсгал хийж байсан бол одоо бие нь гайгүй болж өөрөө амьсгалж байгаа гэнэ.
Гэсэн ч хотынхон дарга-Муураа эмнэлэгт хэвтүүлэн мэргэжилтнүүд харж асарч байна. Малын эмч нар хотын дарга-муур  хэзээ эмнэлгээс гарахыг тодорхой хэлээгүй байна.
900 орчим хүнтэй энэ хотынхон хамгийн анх 1997 онд Стаббс нэртэй энэ шаргал муурыг хотын даргаараа сонгосноос хойш 15 удаа дахин сонгоод байгаа юм.
Хотын дарга Стаббс “Нэглис” супер маркетад конторлодог байна. Тэр албан үүргээ сайн гүйцэтгэдэг учраас 2013 оны дөрөвдүгээр сард гэхэд л өөрийн Facebook хуудсандаа 7000 лайк цуглуулаад байжээ.

Хотын даргатай өдөр бүр 30-40 жуулчин биечлэн уулздаг байна. Талкитна хотынхон одоо хотын даргынхаа биеийн байдлын төлөө санаа зовж, эмнэлгээс байнга асууж байгаа гэнэ.
 
Хотынхон яагаад муураар хотын даргаа сонгодог юм бэ гэсэн асуултад нэгдүгээрт хотод олигтой сайн улстөрч байхгүй, хоёрдугаарт муур хэзээ ч төрийн өмч хөрөнгөнөөс хулгай хийхгүй гэж тайлбарладаг байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан