Г.Дамдинням: Монголд үйлдвэрлэсэн ган Европын зах зээлд 10 хоногт хүрэх боломжтой
Зөрчил багасаж, уулзварын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэв
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна
ТАЛХ ЧИХЭР ХК 2026 он гарсанаас хойш 1,2т хэвийн боов, 520 кг еэвэнг гадаад зах зээлд нийлүүлжээ
Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Монголбанк 1 дүгээр сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
ТҮҮХТ АЯЛАЛ АЛТАНБУЛАГААС ЭХЭЛЛЭЭ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН 7 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
Диана гүнжийн хайрын эзэн Хаснат Хан 17 жилийн дараа
Диана гүнжийн хайр дурлалын тухай өгүүлэх кино дэлгэцнээ гарахын өмнөхөн уг кино зохиолын гол баатар болох Хаснат Хан олны өмнө гарч ирлээ. Хэвлэлээс аль болох нуугдаж амьдардаг Хаснат Хан эмч зүүн Лондон дахь гэрийнхээ ойролцоо явахдаа паппарацын дуранд өртжээ. Хэдийгээр Диана гүнжтэй үүсгэсэн хайр дурлал нь 17 жилийн өмнө төгсгөл болсон ч гүнжийн хамгийн сүүлчийн хайр дурлал гэдгээрээ тэрээр өдгөө ч хэвлэлийнхний анхааралд байдаг нэгэн. Пакистан гаралтай, эмч мэргэжилтэй түүнд Диана гүнж ухаангүй дурлаж, гэр бүл болохыг хүсч байсан ч Хаснат Хан дэлхий дахинаа алдартай гүнжтэй гэрлэхийг хүсээгүй гэдэг. Тийм ч учраас Диана гүнж түүнд хардах сэтгэл төрүүлэхийн тулд тэрбумтан Доди Аль Файедтай холбогдсон гэлцдэг. Энэ түүхийг өгүүлсэн кино удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байхад Хаснат Хан энэ бол огт үндэслэлгүй, зохиомол түүх дээр үндэслэсэн кино, би хэзээ ч энэ киног хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдээд байна. Тэрээр хэвлэлийнхний яриад байдаг зүйлийн аль нь ч үнэн биш гэж хэлдэг юм.

0 Сэтгэгдэл