Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Ц.Сэдванчиг “хүүхэд асрагч” болжээ
УИХ-ын гишүүн асан Ц.Сэдванчиг сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа хэсэг хугацаанд гэртээ суусан. Тэр үед нь “та ямар ажил хөдөлмөр эрхэлж байна. Юу хийхээр зэхэж байна вэ” гэж асуухад, “Нам маань нэг юм бодож байгаа байлгүй дээ. Нам нэг ажил хий гэвэл түүнийг нь хийнэ дээ. Одоохондоо амралтын байдалтай байна” хэмээн хариулж байв.
Түүний хэлснээр нам нь “Эрдэнэс-Оюутолгой” компанийн захирлаар ажлуулсан. Гэвч түүнийг Рио Тинто руу захидал бичсэн гэдэг шалтгаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг суудлаас нь буулгах шийдвэр гаргаж, түүний оронд Да.Ганболдыг томилсон билээ. Үүний дараа Ц.Сэдванчиг, “Би тэр захидлыг бичсэн нь болсон юм. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах  боломжийг бүрдүүлж өглөө. Тэр захидлыг би бичээгүй бол өөр хэн нэгэн бичих л байсан. Би тэр захидлыг Ерөнхий сайдын зааврын дагуу бичсэн” гэж хэвлэлд ярилцлага өгсөн байв.
Ийнхүү Ерөнхий сайдын зааврын дагуу ажилласан ч ажлаасаа “хусагдсан” Ц.Сэдванчиг сүүлийн үед амралтын байдалтай, хувийн бизнесээ амжуулахын хажуугаар хүүхдийнхээ хүүхдийг хардаг ажилтай болоод байгаа бололтой. Тэрээр ачаа тэвэрсэн зургаа фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ.

Б.Галхүү

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан