Г.Дамдинням: Монголд үйлдвэрлэсэн ган Европын зах зээлд 10 хоногт хүрэх боломжтой
Зөрчил багасаж, уулзварын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэв
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна
ТАЛХ ЧИХЭР ХК 2026 он гарсанаас хойш 1,2т хэвийн боов, 520 кг еэвэнг гадаад зах зээлд нийлүүлжээ
Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Монголбанк 1 дүгээр сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
ТҮҮХТ АЯЛАЛ АЛТАНБУЛАГААС ЭХЭЛЛЭЭ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН 7 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
Төрөх дөсөн эмэгтэй хүндийг өргөлтөөр хичээллэж байна
Ердөө хоёр долоо хоногийн дараа амаржих гэж буй бие давхар эмэгтэй хүндийг өргөлтөөр хичээллэж буй зургаа Facebook-тээ тавьсан нь олон нийтийн сүлжээнд томоохон хэлэлцүүлэг өрнүүлжээ. Лос Анжелост оршин суудаг, бодибилдингээр хичээллэдэг Ли Энн Эллисон хэмээх 35 настай энэ бүсгүй бие давхар болсон гээд спортоосоо завсарлага авахыг хүсээгүй аж. Жирэмсний эхний саруудаас эхлээд одоог хүртэл ердийн дэглэмээрээ дасгал сургуулилтаа хийж байгаа түүний хувьд бие давхар эмэгтэй бүү хэл жирийн хүн өргөхөд бэрх жингийн туухайг ядах юмгүй өргөж чадаж байгаа гэнэ.
Гэвч түүний зургийг харсан олон нийт түүнийг дэмжихээсээ илүүтэй болгоомжлуулах, болиулах гэсэн утгатай коммент бичиж байна. Түүний зургийн дор одоогоор 16 мянган коммент бичээд байгаагийн дийлэнх нь түүнд санаа зовнисон, бас хэвлий дэх хүүхдээ эрсдэлд орууллаа хэмээн бухимдсан утгатай байгаа бол цөөн хэдэн хувь нь Эллисонд урам зориг өгч, дасгал сургуулилтаа үргэлжлүүлэхийг нь дэмжсэн байжээ.

Хоёр ч хүүхдийн эх Эллисон хэмээн энэ бүсгүй харин өөрөө бол олны шүүмжлэл дургүйцэлд огтхон ч санаа зовохгүй байгаа бөгөөд энэ дасгал сургууль харин ч эх хүүхэд хоёрын эрүүл мэндэд тустай гэж үзэж байгаа аж. Төрөхийн эмч нар ч түүний хүндийн өргөлтөөр хичээллэхийг хориглох шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь, тэрээр бие давхар болохоосоо өмнө ч хичээллэдэг байсан учир дасгал сургуульдаа бие нь дасан зохицож, онцын хүндрэл учруулахгүй гэнэ. Хэдийгээр жирэмсний эхний саруудад хүнд зүйл өргөхийг ихэвчлэн хориглодог боловч хөл хүнд болохоос өмнө ямар дасгал сургууль хийдэг байсан түүнийгээ үргэлжлүүлэх нь зүйтэй гэж эмч нар үздэг. Тэгээд ч дасгал сургууль хийж, хөдөлгөөнтэй байсан эхчүүд амаржихдаа хөдөлгөөн багатай байсан бусдыгаа бодвол хөнгөн байдаг гэлдэг.

Ердөө хоёр долоо хоногийн дараа амаржих гэж буй бие давхар эмэгтэй хүндийг өргөлтөөр хичээллэж буй зургаа Facebook-тээ тавьсан нь олон нийтийн сүлжээнд томоохон хэлэлцүүлэг өрнүүлжээ. Лос Анжелост оршин суудаг, бодибилдингээр хичээллэдэг Ли Энн Эллисон хэмээх 35 настай энэ бүсгүй бие давхар болсон гээд спортоосоо завсарлага авахыг хүсээгүй аж. Жирэмсний эхний саруудаас эхлээд одоог хүртэл ердийн дэглэмээрээ дасгал сургуулилтаа хийж байгаа түүний хувьд бие давхар эмэгтэй бүү хэл жирийн хүн өргөхөд бэрх жингийн туухайг ядах юмгүй өргөж чадаж байгаа гэнэ. Гэвч түүний зургийг харсан олон нийт түүнийг дэмжихээсээ илүүтэй болгоомжлуулах, болиулах гэсэн утгатай коммент бичиж байна. Түүний зургийн дор одоогоор 16 мянган коммент бичээд байгаагийн дийлэнх нь түүнд санаа зовнисон, бас хэвлий дэх хүүхдээ эрсдэлд орууллаа хэмээн бухимдсан утгатай байгаа бол цөөн хэдэн хувь нь Эллисонд урам зориг өгч, дасгал сургуулилтаа үргэлжлүүлэхийг нь дэмжсэн байжээ.

0 Сэтгэгдэл