Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа
Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой
"Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй"
Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ
Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо
Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Дуучин Шер: Хүү маань надад хүйсийн асуудал ямар хэцүү гэдгийг ойлгуулсан
АНУ-ын дуучин Шер саяхан ОХУ-ын Сочи хотод болж өнгөрсөн өвлийн олимпийн нээлтэд дуулахаас эрс татгалзсан нь түүний хүйсээ солиулсан хүүтэй холбоотой хэмээж хэвлэлүүд шуугиж байсан. Тэгвэл энэ хардлагыг үнэн болохыг өнгөрсөн долоо хоногт “Guardian” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүний хүү Чез Боно гурван жилийн өмнө хүйсээ солиулсан нь дуучинд маш хүнд туссан ч хүйсийн харьцааны нарийн асуудлыг одоо хүүгийнхээ ачаар маш сайн ойлгодог болсон гэнэ. Хэдийгээр түүнд маш олон хүйсээ сольсон найз байдаг ч охин нь ийм алхам хийх мөчид л хүйсийн асуудалтай хүмүүсийг хамгийн их ойлгож эхэлсэн ба тэдний төлөө ямар нэг зүйл хийх хүсэлтэй байгаагаа ч ярьсан байна. Ноён Чез Боно 13, 14 наснаасаа эхлээд охидуудыг өөрийн мэдэлгүй шохоорхож ижил хүйстэн гэдгээ мэдэрсэн талаараа 2009 онд BBC агентлагт ярьсан удаатай. Тэр жилдээ хэн хүний зориглохгүй алхмыг хийсэн даруйдаа өөртөө маш их итгэлтэй болоод зосгохгүй “Becoming Chaz” нэртэй кино хүртэл бүтээгээд амжсан билээ.

0 Сэтгэгдэл