Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Манай гаригийн хамгийн өндөр хүн гэрлэлээ
Манай гаригийн хамгийн өндөр хүн турк эр Султан Косен өчигдөр хуримаа хийсэн байна. Түүний хуримд Туркийн Ерөнхийлөгч Абдулла Гюль, Ерөнхий сайд Режап Тайип Эрдагон болон шашин бизнесийн томоохон төлөөлөгчид зочноор уригдан иржээ.
Султан 251 см өндөр бол түүний эхнэр Мервэ Дибо түүнээс даруй 78 см намхан, ердөө тохойгоор нь татдаг гэнэ. Уг нь тэр 173 см өндөр бүсгүй шүү дээ. Султан энэ тухайд “Гэрлэе гэж хэдийнээс бодсон ч өөртөө таарах бүсгүй олж чадалгүй өнөө хүрсэн. Одоо л тохирох ханиа оллоо” гэж ярьжээ.

Султан Косен өвчний улмаас ингэж өссөөр 2008 онд л өсөлт нь зогсчээ. Тэрээр таягтай л явдаг юм байна. Султан Косен зөвхөн өндрөөрөө ч биш, гарын алга, хөлийн тавхайгаараа дэлхийн дээд амжилтын Гиннесийн номд орсон юм. Түүний гарын алга 27,5 см бол хөлийн тавхай нь 36,5 см урт гэнэ. 31 см тавхайтай хүн гэхэд л 48 размерийн гутал өмсдөг гэнэ шүү дээ. Тэгэхээр Султан хэдэн размерийн гутал өмсдөг бол..




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан