Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
77 настай Сильвио Берлускони 28 настай бүсгүйтэй нууцаар гэрлэжээ
Италийн ерөнхий сайд асан 77 настай Сильвио Берлускони өөрийн нууц амраг 28 настай загвар өмсөгч Франческа Паскалетай нууцаар гэрлэжээ хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Берлусконигийн гурав дахь гэрлэлтийн нууц хурим гурван долоо хоногийн өмнө Миланы ойролцоо түүний харшид болсон гэнэ.

Берлускони харин өнөө болтол хууль ёсны хоёр дахь эхнэр Вероника Лариогоос албан ёсоор салаагүй байгаа болохоор шинэ хос өөрсдийн холбоогоо зөвхөн бурхны өмнө ёсолж хууль ёсны болгожээ.
Франческаг бүр хэдэн жилийн өмнө насанд хүрээгүй байхдаа Берлусконигийн намын залуучуудын “Итали, урагшаа” гэдэг байгууллагад идэвхтнээр ажилладаг байхад нь тэд танилцсан гэнэ. Энэ хүүхэн цагтаа “Неаполийн Мисс” болж дараа нь телевизэд ажиллан, сүүлд нь “Сильвио, бид чамайг санаж байна” гэдэг улс төрийн хөдөлгөөн санаачилж, улстөрчийн  зөвлөх болж байсан юм.
Франческо экс ерөнхий сайдыг анхнаасаа л улстөрчийнх нь хувьд ч, бизнесмений нь хувьд ч хайрласан гэнэ.
Тийм ч болохоороо Паскала  экс ерөнхий сайдын гэргий болно хэмээн нэг биш удаа хэлж “Би үүний төлөө эрмэлзэнэ. Түүнийг хайрлаж эцсийн эцэст түүнийг “За” гэж хэлтэл нь би бүхнийг хийх болно” гэж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан