Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Ингэж хулгай, дээрэм хийнэ гэж байх уу даа, бүтэлгүй новш

-Хамгийн тэнэг дээрэмчин Германы 26 настай нэг эр гэнэ. Тэрээр банк дээрэмдэхээр уламжлал ёсоор нүүрээ битүү халхалсан хар баг өмсөхөөр шийдэж л дээ. Харамсалтай нь тэр юм харах нүднийхээ тэнд цоолохоо мартаж орхиж. Банк руу давхиж ороод л хашгиртал нэгэнт хожимдсон байх нь тэр. Эхлээд банкны хүмүүсийг тоглоомон гар буу, хутгаар сүрдүүлэн сейфийг нь онгойлгуулж. Дараа нь тэр дотроос юм авах болоход багаа авахаас аргагүй болсон байна. Тэгээд л машиндаа суугаад яваад өгсөн. Дүрс бичлэгээс царай төрхийг нь харсан цагдаа нар ердөө маргааш нь л гэхэд гарыг нь гавлаад авах нь тэр. Яахав тэгээд дөрвөн жилийн ял авсан. АНУ-ын Калифорни мужид бас нэг нөхөр немцийн энэ нөхрийнхөө “гавьяа”-г  давтсан гэдэг.

-ОХУ-ын Ульяановск мужид хоёр нөхөр орон нутгийнхаа нэгэн компанийг дээрэмдэхээр шийдсэн байна. Хамгаалагчийн гар хөлийг хүлж орхиод л тавтай гэгч ажиллаж эхэлж. Гэтэл  нэг л харанхуй санагдаад, юм олигтой харагдахгүй болохоор  нэг нөхөр нь гэрэл асаах гээд унтраалга дартал дохиоллын системийнх нь товчийг дарж орхисон байна. Хэдхэн минутын дараа гэхэд л цагдаа нар шуугиад ороод ирэх нь тэр. Тэгээд л гүйцээ.

-Мөн л орост. Шуудангийн нэгэн салбарынхан өглөө ажилдаа иртэл хулгай ороод  хамаг юмыг нь сандаачихсан байх юм гэнэ. Гэхдээ 13 настай сурагч-хулгайчийг олох цагдаагийнханд нэг их хэцүү байсангүй. Салбарын юмсыг тонож байх үед хулгайчдын нэг нь хүндрэх хэрэгтэй болж. Гэтэл ариун цэврийн өрөөнд нь ОО-ын цаас байсангүй. Тэгээд л яахав дээ, хүүхэд л болсон хойно дэвтрийнхээ гаднаас хуу татаад л арччихаж. Цагдаа нар сургууль, ангийн нь хаягаар тэр дор нь мөшгөөд очилгүй яахав.
0 Сэтгэгдэл
yamar eneedtei um ve
сурагч нь л хөөрхөн юм байна ямар хүйтэн мэс энэ тэр хүний амь болсон биш яадийн яадийн ккк
yamar eneedtei um ve
suragch yamar huurhun yum be busad ni bol erguu har dagznuud bna da hahahaha
хахахаха
he he he
Хамгийн их уншсан