Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Мадонна дэлхийн хамгийн их орлоготой дуучин
“Forbes” сэтгүүлээс 2013 оны дэлхийн хамгийн өндөр орлоготой дуучдын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг гаргахдаа дуучид өөрсдийн продюсер, менежер, өмгөөлөгч гэх мэт хүмүүст ногдох хувийг нь өгөхөөс өмнөх байдлаар тооцдог. Мөн жагсаалтад өдгөө амьд байгаа дуучдын энэ жил олсон орлогыг оруулсан гэдгээ сэтгүүл онцолсон байна. Хэрэв ингэхгүй бол өөд болсон ч гэлээ энэ жил 160 сая ам.долларын орлоготой байсан Майкл Жексон ямар ч эргэлзээгүйгээр жагсаалтын тэргүүлэхээр байлаа.
Жагсаалтын эхний аравт орсон дуучин, хөгжимчдийг сонирхуулъя.
Нэгдүгээрт, дуучин Мадонна орсон байна. Тэрээр энэ жил концертын тасалбарын борлуулалт, өөрийн гаргасан “Material Girl” хувцасны брэнд, сүрчигийн “Truth or Dare” брэндийн борлуулалт зэргээс нийт 125 сая ам.долларын орлого олжээ.
Хоёрдугаар, байранд энэ жил 80 сая ам.долларын орлоготой ажилласан Леди Гага, гуравдугаар байранд 79 сая ам.доллараар “Bon Jovi” хамтлаг оржээ. Цаашлаад, 65 саяыг олсон Тоб Кит, 65 саятай “Coldplay” рок хамтлаг, 58 саятай Жастин Бибер, 55 саятай кантри дуучин Тейлор Сфивт, 54 саятай Элтон Жон, 53 саятай Бейонсе, 53 саятай кантри хөгжимчин Кенни Чесни нар орсон байна.
Дэлхийн хамгийн их орлоготой дуучдын тоонд орсон хүмүүс бүгд англи хэлтэй, АНУ эсвэл Их Британийнх байгаа юм. Эдгээр дуучин орлогынхоо дийлэнх хэсгийг мөн л АНУ, Их Британиас олсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан