Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Хагалгааны мөнгөгүйн улмаас өөрийнхөө хөлийг тайрчээ

Эмнэлэгт хэвтэж хагалгаа хийлгэх мөнгөгүй эр өөрийнхөө хөлийг төмрийн жижиг хөрөө, жимсний хутганы тусламжтайгаар тайрчээ.

Хятадын Баодин хотын иргэн 47 настай Жэн Яанлин 47-летний Чжэн Яанлин  хөл нь явахад хөндүүрлэх болсныг 2012 оны нэгдүгээр сард анх мэдэрчээ. Эмнэлэгт очиж эмчид үзүүлтэл хоёр хөл нь  артерийн судасны тромбоз / бөглөрөл/ гэсэн онош тогтоож өгчээ.  Эмч нар нь энэ бол хүнд өвчин. Ийм тохиолдол цөөн байдаг. Хэрвээ яаралтай хагалгаанд орохгүй бол гурван сарын нас танд үлдэж хэмээн хэлжээ.

 Үнэхээр удалгүй Жэний өвчин хүндэрч, хэдэн сарын дараа унтаж ч чадахаа больж, өвчнийхөө улмаас дуу алдан орилох болжээ.  Хөршүүд нь түүнээс болж амарч чадахаа больсон гэнэ.  Өвчнөө хүндрэх тусам тэрээр тэвчиж чадахгүй нь гэдгээ мэдрэх болж, улмаар өөрөө хөлөө тайрахаар шийдсэн байна. Тэрээр хагалгааны мөнгө төлөх нь байтугай эмнэлэгт хэвтэх ч мөнгөгүйн улмаас ийнхүү өөртөө хагалгаа хийсэн гэнэ.

Эхнэрийгээ унтахаар хэвтэх үед Яанлин жимс арилгадаг хутга, төмрийн хөрөөгөө аван, шүдэндээ савх зуугаад өөрийнхөө хөлийг тайрчээ. Эхнэр нь цагийн дараа сэрээд хартал нөхөр нь баруун хөлөө тайрчихсан байсан аж.

Тэрээр өөрийнхөө бүдүүн гуяыг 15 см хэртэй үлдээгээд л хөлөө тайрсан бөгөөд хэдийгээр цус ихээр алдаж байсан ч амь насыг нь аварч чаджээ. Гэвч өөртөө хагалгаа хийхдээ шүдээ хэт зууж, 4 шүд нь унасан бөгөөд хэдийгээр баруун хөлнийх нь өвчлөл намдсан ч зүүн хөлнийх нь өвчин улам дордсон гэнэ.
0 Сэтгэгдэл
Ymar aimar ym xyatad xvmvst ngnde tuslax stgl bdgvim bxda
Burhan min amargui yumaa...
aimaar tegeed zugeer emchilgeegn neg mor hiigeed ogoh setgeltei emch l hyatadad alga bnashdee. aimaar amidraltai ger orniin hardaa. bas gaigui tergentserch ogchih ninjin setgelten hyjaad algaa
SHUDARAGA YOS YOSORTHUUN BHGUU NIIGEMD ENE MET ZOVLON BII BOLONO DOO
SHUDARAGA YOS YOSORTHUUN BHGUU NIIGEMD ENE MET ZOVLON BII BOLONO DOO
Хятад ***** нар элэг нэгт ***** даа энгэж хандаж байхад Монголын хөрс шороонд яаж хандах нь ойлгомжтой биздээ *****.
Хамгийн их уншсан