Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Францын миссээр өнгөт арьст бүсгүй тодорлоо
Арьсны үзлийн талаар багагүй шуугиан дэгдээж, нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлсэн Францын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн өндөрлөж, африк гаралтай өнгөт арьст бүсгүй миссийн титэм хүртжээ. Францын хамгийн сайхан бүсгүйгээр өргөмжлөгдсөн Флора Кокрил 19 настай. Түүний ээж Африкийн Бенинээс гаралтай юм байна. Тэрээр өөрчлөгдөн буй Франц орны дүр төрх болж, энэ улсын хүн амыг олон янзын үндэстэн ястан бүрдүүлж байгаа гэдгийг олон нийтэд харуулж чадсандаа бахархаж байна хэмээн мэдэгджээ. Хэдийгээр Флора маргах зүйлгүй сайхан бүсгүй боловч түүнийг миссээр сонгосон нь миссийн тэмцээнийг тойрсон шүүмжлэлийг эв зүйгээр намжаах гэсэн оролдлого ч гэж үзэж болох талтай. Учир нь, өнөөгийн Францад өнгөт арьстан,  лалын шашинтнууд хүн амын зохих хувийг эзэлж байхад энэ тэмцээнд тэдний төлөөлөл болсон бүсгүйчүүд оролцож, зохих ёсоор үнэлүүлж чадахгүй байна гэсэн шүүмжлэл тэмцээний өмнө гарсан юм. Энэ маргаанаас болж миссийн тэмцээнийг зохион байгуулах хорооны хүндэт Ерөнхийлөгчийн албыг насан туршдаа хаших эрхтэй байсан кино од Ален Делон хүртэл суудлаасаа татгалзсан юм. Тэрээр энэ тэмцээнд зөвхөн цас шиг цагаан бүсгүйчүүд оролцдог хэмээн хэлсний зэрэгцээ, хэт барууны үзэлтэй, цагаачлалыг эсэргүүцдэг Үндэсний Фронт хэмээх байгууллагад нэгдсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн юм.




Ален Делон


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан