Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
“Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлнэг” жил болгон зарлалаа
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
Манделатай салах ёс хийхээр 100 гаруй орны удирдагчид цугларлаа
Арьс өнгөөр ялгаварлах гадуурхах үзлийн эсрэг цогтой тэмцэгч, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч агсан Нельсон Манделаг сүүлчийн замд нь үдэж, салах ёс гүйцэтгэхээр дэлхийн улс орны төрийн тэргүүнүүд Өмнөд Африкийн Иоханнесбургт цуглараад байна. Хэдхэн цагийн дараа Иоханнесбургийн FNB цэнгэлдэх хүрээлэнд салах ёс гүйцэтгэж эхлэх бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерун, Бразилийн төрийн тэргүүн Дильма Руссеф, Кубын удирдагч Рауль Кастро тэргүүтэй дэлхийн удирдагчдаас гадна Өмнөд Африкийн ард түмэн хайртай удирдагчаа эцсийн удаа харах юм. Н.Манделад хүндэтгэл үзүүлэхээр АНУ-ын зөвхөн одоогийн Ерөнхийлөгч ч бус Жорж, Буш, Билл Клинтон, Жимми Картер гээд өмнөх төрийн тэргүүнүүд, Их Британийн экс Ерөнхий сайд Тони Блэйр, Гордон Браун хүртэл хүрэлцэн ирсэн байна. Нийтдээ одоо төр барьж байгаа болон өмнө нь хашиж байсан 100 гаруй орны төрийн тэргүүн, удирдагчид энэ ёслолд оролцох юм. Буддын шашны тэргүүн Далай лам Н.Манделаг сүүлчийн замд нь үдэхэд байлцахыг хүссэн боловч Өмнөд Африкийн ЭСЯ түүнд хоёр ч удаа виз олгохоос татгалзсан учир ирж чадаагүй байна.

Оршуулах ёслол ирэх ням гаригт боловч дэлхий нийтээрээ хүндэтгэн хайрладаг энэ түүхэн хүнд сүүлчийн удаа хүндэтгэл үзүүлж, салах ёс гүйцэтгэх боломжийг гагцхүү өнөөдөр олгож байгаа юм. Тиймээс 90 мянган хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнг хүмүүс аль хэдийнэ зорьж эхэлжээ. Нийтдээ дөрвөн цаг үргэлжлэх салах ёс гүйцэтгэх ажиллагааг нээж Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жэйкоб Зума үг хэлсний дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун дэлхий нийтийг төлөөлж, үг хэлэх юм байна. Мөн Манделагийн гэр бүлийнхэн, түүний үр ач нар ч өвөг эцгээ дурсаж үг хэлэх аж. Ёслолыг гурван том дэлгэцээр олон нийтэд шууд дамжуулан үзүүлэх юм байна. Энэ бүх ёслол хүндэтгэлийн арга хэмжээний дараа ирэх ням гаригт Н.Манделаг төрсөн нутагт нь хөдөөлүүлэх юм.

0 Сэтгэгдэл