Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аргентинд дээрмийн хэрэг газар авч байна

Аргентины найман мужид цагдаа нар цалингаа нэмэхийг шаардан ажил хаялт зохион байгуулж байгаа юм. Цагдаа нарыг ажил хаяснаар далимдуулан эдгээр мужуудад дээрмийн хэрэг гарах нь огцом нэмэгдсэн тухай “ВВС” агентлаг мэдээлж байна.
Дээрэмчид спортын бараа, ахуйн цахилгаан барааны төрөлжсөн дэлгүүр, супермаркетуудыг онцгойлон дээрэмдэж байгаа юм байна. Эрх баригчид энэ таагүй үзэгдлийг олон нийтийг айлган сүрдүүлэх гэсэн дээрмийн бүлэглэлүүдийн явуулж байгаа санаатай үйлдэл гэж үзжээ.
Дээрэм тонуул дийлдэхэээ больсон зарим хотод дотоодын цэрэг, ажил хаялтад оролцоогүй цагдаа нарын хүчийг оруулан яаралтай арга хэмжээ авч эхэлсэн аж. Зарим мужийн эрх баригчид цагдаа нартай тохиролцон цалин хөлсийг нь нэмсний дараа хууль сахиулагчид хэвийн ажиллаж эхэлжээ.Дээрэм тонуулын улмаас таван хүн амиа алдаад байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан