Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Санта-Клаусыг ойн хамгаалагчаар томилжээ
НҮБ-ын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Европын эдийн засгийн комисс Санта-Клаусыг Европын ойн төлөөлөгч томилсон байна. Ингэснээр Зул сарын баярын үеэр Санта хүүхдүүдэд бэлэг хүргэхтэй зэрэгцэн ой модыг хайрлан хамгаалах тухай тайлбарлан ярьж, ухуулж байхаар болжээ.
Уламжлал ёсоор Зул сарын бэлэгдэл болсон Санта-Клаус өвөөг Финляндын Лапланд нутагт Йоулупукки  нэртэй тосгонд амьдардаг гэж үздэг. НҮБ-аас гаргасан шийдвэрийг Санта-Клаус өвөө Йоулупукки тосгондоо хүлээн аваад ихэд баярлаж байгаагаа мэдэгджээ. Тэрээр “Эх дэлхийн ирээдүй хүүхдүүдийн гарт байдаг. Тэд ой модны үнэ цэнэ, ач холбогдлыг ойлгодог байх нь нэн чухал. Бидний ирээдүй, хөгжил нь хүмүүсийн ухаалгаар ашиглан үр хүүхдүүддээ залгамжлуулан өгөх ойн модны чанараас хамаарна” гэжээ.
Европын ойн аж ахуйн сайдууд болон дэлхийн 40 орны өндөр албан тушаалтнууд Финляндад цуглан чуулж байгаа юм. Хэлэлцэж байгаа гол асуудал нь Европын ойн модыг хамгаалахад чиглэсэн бодлогыг боловсруулах, 2020 он гэхэд ногоон эдийн засагт бүрэн шилжих ажлыг эрчимжүүлэх.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан