Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
“Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлнэг” жил болгон зарлалаа
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
Нүүрстөрөгчийн утас гаргах гээд таван жилийн хорих ял авлаа
Нью-Йорк хотын шүүх хятадын иргэнийг нутаг руугаа хууль бусаар нүүрстөрөгчөөр хийсэн өндөр бэхжилттэй утас их хэмжээгээр гаргахыг завдсан хэрэгт буруутай гэж үзэн таван жил хорих ял оноожээ. Минь Суан Жан гэгч 42 настай хятад эрийг өнгөрсөн оны есдүгээр сард баривчилсан байна. Америкийн хууль сахиулах байгууллагууд түүнийг өндөр чанартай нүүрстөрөгчийн утсыг сөнөөгч онгоцны үйлдвэрлэлд ашиглах зорилгоор их хэмжээгээр худалдан авч хууль бусаар хил давуулахыг завдсан гэж үзсэн байна.
Шүүх дээр Америкийн талын яллагчаар оролцсон прокурор Лоретта Линч “Сэжигтэн нь хүссэн бараагаа худалдан авч гадаад улсад дамжуулан өгөхтэй холбоотой америкийн хуулийг зөрчсөн” гэжээ. Харин өмгөөлөгч нь түүнийг Хятадад спортын бараа үйлдвэрлэх компанид ажилладаг бөгөөд нүүрстөрөгчийн утсыг шайбтай хоккейн цохиур үйлдвэрлэхэд ашиглах зорилготой байсан гэсэн байна.
Нүүрстөрөгчийн утас нь 2000 градус хүртэл халаахад механик үзүүлэлтүүд нь өөрчлөгддөггүй, химийн элдэв урвалд ордоггүй гэх мэт маш олон давуу талтай аж. Орчин үед хамгийн сүүлийн үеийн нисэх онгоц үйлдвэрлэхэд өргөнөөр ашиглагддагаас гадна хорыг шүүх шүүлтээс эхлээд хурдны машины их биеийг хийх, унадаг дугуй, цана төдийгүй хоккейн цохиур хийх зэрэг олон салбарт өргөнөөр ашигладаг ажээ.

0 Сэтгэгдэл