Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
“Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлнэг” жил болгон зарлалаа
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
Ерөнхийлөгчийг үгийг дохионы хэлээр орчуулсан болж жүжиглэжээ
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Н.Манделаг сүүлчийн замд нь үдэх ёслолын үеэр АНУ-ын төрийн тэргүүн Б.Обама үг хэлсэн. Тэр үед нэгэн ир индэр дээр Ерөнхийлөгчийн хойно зогсч, түүний үгийг дохионы хэлээр "хөрвүүлсэн" юм. Гэтэл тэр эрэгтэй Ерөнхийлөгчийн үгийг зөвөөр хөрвүүлэх нь битгий хэл, ямар ч утга учиргүй гарын хөдөлгөөн хийж байсныг мэргэжилтнүүд олж харжээ. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар тэр эрэгтэй дохионы хэлний талаар ямар ч ойлголтгүй бололтой, зүгээр л гараа хөдөлгөөд байсан гэнэ. Түүний гарын хөдөлгөөнд ямар нэг утга илэрхийлэх зүйл юу ч байгаагүй аж. Үүнээс харвал ёслолыг зохион байгуулагчид өөрийгөө дохионы хэл мэднэ гэсэн хуурамч этгээдэд залилуулсан бололтой. Дохионы хэлийг хөрвүүлэгчид улсынхаа мэргэжлийн холбоонд харьяалагдах ёстой байдаг бол тэр эрэгтэй гишүүнчлэлгүй, хэн ч түүнийг танихгүй байгаа гэнэ. Энэ явдалд зохион байгуулагчид хариу өгөхөөс татгалзсан ч залилагчийг хайж эхэлжээ.

0 Сэтгэгдэл