Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
“Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлнэг” жил болгон зарлалаа
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
Пап лам оны онцлох хүн боллоо
Католик шашны тэргүүн, Ромын пап лам Франсуа энэ оны онцлох хүнээр шалгарлаа. “Тime” сэтгүүлээс жил бүр тодруулдаг оны онцлох хүний шалгаруулалтад тэрээр олон нийтээс хамгийн өндөр санал авсан 10 нэр дэвшигчийн нэг болсны зэрэгцээ сэтгүүлийн эрхлэгчид ч түүний энэ жил бүтээсэн үйл хэргийг онцгойлон үзжээ. Католик шашны тэргүүнээр есөн сарын өмнө заларсан Аргентинаас гаралтай пап лам шашны тэргүүний үүрэг роль ямар байх ёстойг жил хүрэхгүй хугацааны дотор харуулж чадсан хэмээн үнэлж байна. Тэрээр сүмд мөргөл үйлдэж, сургааль айлдах биш, гудамжинд гарч, эгэл жирийн сүсэгтэн олонтой хамт байснаараа өмнөх үеийн папуудаас эрс ялгарсан гэж “Time” сэтгүүлд бичжээ. Пап лам шоронгийн залуу хоригдлуудын хөлийг өөрийн гараар угаахдаа хөлийг нь үнсч, сэтгэц мэдрэл болоод бие эрхтний гажигтэй хүмүүсийг цээрлэлгүй тэвэрч, тэднийг мутраараа адислаж байсан нь тухайн үедээ олныг гайхашруулан бишрүүлж байв. Ийнхүү пап лам өндөр дээд суудлаасаа бууж ирж, эгэл ардын дунд орж ирсэн нь энэ оны дэлхийн онцлох хүн болох хангалттай шалтгаан мөн хэмээн “Time” сэтгүүл үнэллээ.

0 Сэтгэгдэл