Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
“Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлнэг” жил болгон зарлалаа
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
Ким Чен Уны авга ахыг цаазалжээ

БНАСАУ-ын Батлан хамгаалах хорооны орлогч даргын алба хашиж байсан, умардын удирдагч Ким Чен Уны авга ах Чан Сон Тхэкийг саяхан бүхий л албан тушаалаас нь халсан бол цэргийн шүүхээс ял оноож цаазаар авсан байна. Түүнийг төрийг хууран мэхэлсэн, төрийн эргэлт зохион байгуулахыг санаархсан, санхүүгийн болон ёс суртхууны талаар ялзарсан хэмээн хүнд гэмт хэрэгт холбогдуулан ийн шийтгэсэн байна. “Чан нь төрийн эргэлт зохион байгуулахаар хүнд ноцтой гэмт хэрэг өдүүлэхээр бэлтгэж бүлэглэл байгуулан тэргүүлж байсан” гэж Солонгосын мэдээллийн ЦТАК агентлагийн мэдээнд дурдсаныг Reuters агентлаг иш татжээ.

Чан Сон Тхэк нь умард Солонгосын улстөрийн хамгийн нөлөө бүхий хүнд тооцогдож байсан юм. Өнөөгийн удирдагч Ким Чен Ирийн засаглалын үед хамгийн нөлөө бүхий өндөр алба хашиж, тус улсын улс төрийн удирдлагад гол байр эзэлж байсан түүнийг нэгэн үе улс орныг далдаас удирдаж байсан гэж хүртэл ярьдаг юм.
Саяхан түүнийг бүх албан тушаалаас нь халах үеэр эхнэр нь урвагчаас саллаа хэмээн гэр бүлээ цуцлуулсан юм.
Өнгөрсөн сарын сүүлээр Чаны хамгийн ойрын хамтран зүтгэгч Ли Ен Ха болон Чан Су Гиль нарыг цаазалсан бол түүнтэй ойр, холбоотой байсан олон хүнийг албан тушаалаас нь зайлуулсан юм.

0 Сэтгэгдэл