Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
“Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлнэг” жил болгон зарлалаа
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
АНУ, Их Британи босогчдод үзүүлдэг тусламжаа зогсоолоо
АНУ, Их Британийн эрх баригчид Сирийн босогчдод үзүүлдэг “үхлийн аюулгүй” тусламжаа түр хугацаанд зогсоосноо өчигдөр мэдэгдлээ. Лалын хэт явцуу үзэлт хэд хэдэн бүлэглэл нэгдэн бий болгосон “Исламын фронт” нэртэй хүчний босогчид Өрнөдийн орнуудаас тусламж авдаг Сирийн эрх чөлөөт армийн штаб, зэвсгийн агуулахыг булаан эзэлсний дараа ийм шийдвэр гаргасан байна. Сирийн эрх чөлөөт арми нэртэй босогчид нь шашны явцуу үзлээс ангид гэдгээрээ өрнөдийн орнуудын сайшаалыг хүлээж сүүлийн жил гаруй хугацаанд Америк, Их Британи тэргүүтэй улсаас багагүй хэмжээний тусламж авдаг бол хэт явцуу үзэлтнүүд нь тусламж авдаггүй. Америкчууд “үхлийн аюулгүй” тусламж гэж цэргийн хувцас, машин, холбооны хэрэгсэл, эм ба боолтын материал, ажиглалтын төхөөрөмж гэх мэт буу, сумнаас бусад зүйлсийг ийнхүү нэрлэдэг юм байна. Өрнөдийн орнууд эдгээр тусламжаа Туркийн хилээр дамжуулан хууль бусаар нийлүүлдэг байж.
Адил босогчдоос бүрдсэн “Исламын фронт”-ын дайчдад штаб, цэргийн агуулахаа алдсан Сирийн эрх чөлөөт армийн захирагч генерал Идрис нь Туркээр дамжин Катарын Доха хот руу зугатан гарсан байна. Дундыг баримтлагч босогчид нь лалын хэт явцуу үзэлтнүүд байр сууриа улам ихээр алдаж байна.
Байр сууриа энэ мэтээр улам бэхжүүлж байгаа хэт явцуу үзэлт босогчид өчигдөр Дамаскаас 40 км-ийн зайнд байдаг Адра хотыг 1000 гаруй хүний хүчээр дайран эзэлжээ. Хотод цөөнгүй байдаг үйлдвэрийн ажилчдын хорооллыг эзлэн авсан хэт явцуу үзэлтнүүд лалын шашны алави урсгалыг дагагчдыг эр, эм, хүүхэд, хөгшид гэлгүй хүйс тэмтэрсэн байна.
Хэт явцуу үзэлт босогчид нь лалын шашны сунна урсгалыг дагагчид байдаг бол алави урсгал лалын өөр нэг урсгал болох шиад багтдаг гэдэг. Суннаг дагагч хэт явцуу үзэлтнүүд нь шиа урсгалыг дагагчдыг буруу номтон, тэрс үзэлтэн гэж харгисладаг.
Хотыг эзлэн авсан босогчид талхны үйлдвэр, хүнсний агуулахуудыг цөлмөн ихээхэн хэмжээний мазутыг олзлон авчээ. Тусламжаар ирсэн Сирийн Засгийн газрын армийн цэргүүд босогчидтой ширүүн байлдаан эхлүүлсэн ч Адра хотоос бүрэн хөөн гаргаж чадахгүй байна. Одоо тус хотод будалцаан үргэлжилж буй ажээ.
Алан хядагч бүлэглэлийнхэн Иракийн хил орчмоос гэнэдүүлэн дайрсан бөгөөд гол зорилго нь Сирийн армийг Калямун нэртэй уулархаг бүс нутагт тэдний эсрэг томоохон цэргийн ажиллагаа явуулах гэж байсныг зогсоох гэж мэргэжилтнүүд үзжээ. Энэ мэтээр Сирийн босогчдын дундах хагарал газар авч дундыг баримтлагчид нь хэт явцуу үзэлтнүүдэд шахагдах тусам босогчдын гол дэмжигч Америк тэргүүтэй өрнөдийн орнуудын Сирийн талаар явуулж байгаа бодлого, баримталж буй байр суурь нь буруудан хүнд байдалд орсоор.
Харин манай хоёр хөршийн дэмжиж байгаа Ерөнхийлөгч Башар Асадын нэр хүнд, байр суурь улам бэхжиж байгаа хэрэг юм.

0 Сэтгэгдэл