Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
“Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлнэг” жил болгон зарлалаа
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
Хамрын дусаалганаас болж мөнгөлөг саарал арьстай болжээ
Эм хэтрүүлэн хэрэглэвэл хор болдогийн бодит жишээ бол Розмари Жэкоб юм. Одоо 71 настай энэ эмэгтэйн амьдрал хүүхэд байхдаа хэрэглэж байсан хамрын дусаалганаас болж бүрмөсөн өөрчлөгджээ.Тэрээр багадаа юм л бол ханиад хүрдэг хүүхэд байсан учир эмч түүнд хамар битүүрсэн үедээ дусааж бай хэмээн дусаалга бичиж өгчээ. Охин хамрын дусаалгыг бараг дөрвөн жил хэрэглэсэн байна. Гэтэл түр зуурын зовиур намдаагч энэ бэлдмэл нүүр царайд нь арилахааргүй толбо үүрд үлдээж орхижээ. Охины царай аажмаар сааралтсаар яг л амьгүй болсон цогцос шиг нэлэнхүйдээ мөнгөлөг саарал болж хувирсан байна. Розмари өөрийгөө өдөр бүр толинд хардаг, гэр бүл найз нөхөд нь байнга хамт байдаг болохоор нүүр царайд нь гарсан өөрчлөлтийг тэр даруйд нь ажиглаагүй байна. Гэтэл Розмаригийн царай нэг л биш санагдах болсон үед эмчид үзүүлтэл бүх юм дэндүү оройтсон байжээ. Хамрын дусаалганы найрлага дахь мөнгө биед нь шингэж, арьсных нь өнгийг өөрчилсөн байж.

Тэр үед одоогийнх шиг анагаах ухаан өндөр хөгжөөгүй байсан учир Розмари эмчилгээ хийлгэж чадаагүй, үүрд энэ хэвээрээ үлджээ. Ингэж ер бусын арьстай болсноор энэ эмэгтэй гэр бүлтэй болох нь бүү хэл удаан хугацаагаар үргэлжилсэн тогтвортой холбоо харилцаа ч үгүй, байнга л олны доромжлол гоочлолын бай болсоор ирсэн байна. Хэдий тэрээр багш мэргэжилтэй ч дүр төрхөөсөө болоод халагдах аюул байнга л тулгардаг байж. Одоо тэрээр нас дээр гарсан учраас өөрт тохиолдсон харамсалтай явдлыг бусдад мэдүүлж, сэрэмжлүүлэхийг хүсдэг болжээ. Түүний хэлж буйгаар мөнгөний найрлагатай эм бэлдмэл, ялангуяа хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд их зарагдаж байгаа нь түүний санааг их зовоодог байна. Тийм ч учраас аливаа эм бэлдмэл, хүнсний зүйл худалдан авахдаа найрлагыг нь сайн харж шалгаж байхыг зөвлөж байна.

\
Бүр хожим олон удаагийн эмчилгээ хийлгэсний дараа түүний нүүр царай ийм болжээ.

\Бүр хожим олон удаагийн эмчилгээ хийлгэсний дараа түүний нүүр царай ийм болжээ.

0 Сэтгэгдэл