Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
“Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлнэг” жил болгон зарлалаа
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
Данийн Ерөнхий сайд зургаа дэлгэхийг хүссэнгүй
Данийн Ерөнхий сайд Хелле Торнинг Шмитт Н.Манделагийн хүндэтгэлийн ёслолын үеэр өөрийн гар утсаар авсан зургийг нийтэд дэлгэхээс татгалзлаа. Тэрээр Өмнөд Африкийн удирдагч агсан Н.Манделаг сүүлчийн замд нь үдэх ёслолын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камеруны хамт гар утсаараа зургаа авахуулж, хөгжилдсөн нь олны дургүйцлийг төрүүлсэн билээ. Гэтэл дэлхийн хоёр том удирдагчтай шүүмжлэлийн бай болон байж авахуулсан зураг нь тийм ч аятайхан гараагүй гэнэ. Тийм ч учраас Хелле Торнинг Шмитт лидерүүдийн “selfie” зургийг олон нийтэд дэлгэхийг хүсэхгүй байгаагаа хэлсэн байна. Тэрээр хэрүүлийн алим тарьсан зургийн тухай хэвлэлд тайлбарлахдаа “Мэдээж, бидэнд гунигтай байсан. Гэхдээ тэр ёслол нэг талаараа Н.Манделагийн алдар гавьяаг мандуулах ёслол учраас бид хөгжилтэй байхыг хүссэн. Бид улс орны удирдагчид боловч эцсийн эцэст хүн шүү дээ” хэмээн ярьжээ.

0 Сэтгэгдэл