Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
“Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлнэг” жил болгон зарлалаа
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
27 настай сайд
Австрийн Гадаад хэргийн сайдаар 27 настай залуу томилогджээ. Тус улсад шинээр эвлийн Засгийн газар байгуулагдаж, 12 сайд ажлаа хүлээн авсан юм. Тэдний дотор 27 настай Себастиан Курц Гадаад хэргийн яамыг удирдахаар томилогдсон нь олны анхаарлыг татаж байна. Эрх баригч эвлийн ирээдүйтэй улстөрч гэгдэж буй С.Курц сайд болохын өмнө Нэгдлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажилаж байжээ. Түүний харьяалагддаг Ардын нам өнгөрсөн сонгуулиар 23,8 хувийн санал авсан бол Социал демократ нам 27,1 хувийн санал авч, хоёр нам эвслийн Засгийн газар байгуулсан нь энэ юм. С.Курц Нэгдлийн яаманд ажиллаж байхдаа Австрид цагаачлан ирэгсдийг шинэ нийгэмдээ хурдан дасан зохицуулахын тулд сургуульд орох насны хүүхдийг заавал герман хэл судалсан байх шаардлагатай гэсэн бодлого гаргасны зэрэгцээ лалын шашинтнуудад зориулсан хэлний үнэгүй дамжаа хичээллүүлж, шашин шүтлэгийнх нь талаар тэдэнтэй нээлттэй ярилцах цаг боломж гаргаж өгсөн нь олны талархлыг хүлээжээ.
Одоогоор түүн шиг залуудаа сайдын суудалд очсон хүн аль ч улсад байхгүй юм.
Австрийн Гадаад хэргийн сайдаар 27 настай залуу томилогджээ. Тус улсад шинээр эвлийн Засгийн газар байгуулагдаж, 12 сайд ажлаа хүлээн авсан юм. Тэдний дотор 27 настай Себастиан Курц Гадаад хэргийн яамыг удирдахаар томилогдсон нь олны анхаарлыг татаж байна. Эрх баригч эвлийн ирээдүйтэй улстөрч гэгдэж буй С.Курц сайд болохын өмнө Нэгдлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажилаж байжээ. Түүний харьяалагддаг Ардын нам өнгөрсөн сонгуулиар 23,8 хувийн санал авсан бол Социал демократ нам 27,1 хувийн санал авч, хоёр нам эвслийн Засгийн газар байгуулсан нь энэ юм. С.Курц Нэгдлийн яаманд ажиллаж байхдаа Австрид цагаачлан ирэгсдийг шинэ нийгэмдээ хурдан дасан зохицуулахын тулд сургуульд орох насны хүүхдийг заавал герман хэл судалсан байх шаардлагатай гэсэн бодлого гаргасны зэрэгцээ лалын шашинтнуудад зориулсан хэлний үнэгүй дамжаа хичээллүүлж, шашин шүтлэгийнх нь талаар тэдэнтэй нээлттэй ярилцах цаг боломж гаргаж өгсөн нь олны талархлыг хүлээжээ. Одоогоор түүн шиг залуудаа сайдын суудалд очсон хүн аль ч улсад байхгүй юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























