Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа
Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой
"Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй"
Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ
Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо
Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Жирэмсэн эмэгтэйд кесарево хийтэл хүүхэд нь алга байжээ
Бразилийн Кабо Фрио хотын эмнэлэгт төрөх хугацаа нь аль хэдийнэ өнгөрсөн нэг эмэгтэй өвдөөд иржээ. Эмч нар үзлэг хийтэл хүүхдийн зүрхний цохилт сонсогдохгүй байсан учир даруйхан кесарево хагалгаа хийжээ. Гэтэл эмч нарыг цочирдуулсан явдал болж, бүсгүйн хэвлийд ямар ч хүүхэд байсангүй. 41 долоо хоногтой эмнэлэгт ирсэн тэр эмэгтэйд хуурамч жирэмслэлт тохиолджээ. 37 настай тэр эмэгтэйд уг нь жирэмсний бүх шинж тэмдэг илэрч, анхнаасаа эмчийн хяналтад ороод явж байж. Гэвч төрөх хугацаа нь өнгөрсний дараа л эмэгтэй ч, эмч нар нь ч энэ бүхэн төсөөллийн жирэмслэлт байсан гэдгийг олж мэджээ. Яг үүн шиг явдал өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард мөн Бразильд гарсан юм.
Лаяана Сантос хэмээх 19 настай эмэгтэй 38 дахь долоо хоногтоо өвдөөд Сан Паологийн эмнэлэгт иржээ. Түүнийг үзэхэд хүүхдийн зүрхний цохилт хүртэл мэдэгдэж байсан гэнэ. Гэтэл түүнийг кесарево хагалгааны дараа сэртэл энэ бүхэн төсөөллийн жирэмслэлт байж гэдгийг эмч нар хэлжээ. Гэвч эмэгтэй үүнд огтхон ч итгэхгүй байгаа бөгөөд эмнэлгийнхэн хүүхдийг нь хулгайлсан байх гэж сэжиглэжээ. Тэрээр жирэмсний хяналтад орж, эход хүүхдээ харуулахад 3.1 кг охинтой болно гэж эмч нь хэлж байсан гэнэ.
Эмч нарын тайлбарлаж буйгаар төсөөллийн буюу хуурамч жирэмслэлт нь өмнө нь хүүхдээ алдаж байсан эсвэл зулбасан сэтгэл зүйл хүнд цочролд орсон эмэгтэйчүүдэд тохиолддог байна. Ийм жирэмслэлт нь гаднаас хараад мэдэх аргагүй, яг л жинхэнэ юм шиг хэвлий, хөх томорч, сарын тэмдэг зогсдог боловч жирэмсний тестээр үзэхэд сөрөг гардаг гэнэ.
арай ч үгүй байлгүй дээ охин нтр гээд хүйсийг нь харчаад байхад хаха алхиймаа нээрээ
***** *****
hudlaa hudlaa huuhdiig ni hulgailchihgui yu ternees bish eho d haruulahad huuhed haragdsan bolood l hemjee jing todorhoilno shd, muu sain hunii naimaachid
yu yariad bgan be? umnu eho edrt haruuldaggumu? shal utgagu medeelel oruulj baih yumaa
Бразилийн Кабо Фрио хотын эмнэлэгт төрөх хугацаа нь аль хэдийнэ өнгөрсөн нэг эмэгтэй өвдөөд иржээ. Эмч нар үзлэг хийтэл хүүхдийн зүрхний цохилт сонсогдохгүй байсан учир даруйхан кесарево хагалгаа хийжээ. Гэтэл эмч нарыг цочирдуулсан явдал болж, бүсгүйн хэвлийд ямар ч хүүхэд байсангүй. 41 долоо хоногтой эмнэлэгт ирсэн тэр эмэгтэйд хуурамч жирэмслэлт тохиолджээ. 37 настай тэр эмэгтэйд уг нь жирэмсний бүх шинж тэмдэг илэрч, анхнаасаа эмчийн хяналтад ороод явж байж. Гэвч төрөх хугацаа нь өнгөрсний дараа л эмэгтэй ч, эмч нар нь ч энэ бүхэн төсөөллийн жирэмслэлт байсан гэдгийг олж мэджээ. Яг үүн шиг явдал өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард мөн Бразильд гарсан юм.
Лаяана Сантос хэмээх 19 настай эмэгтэй 38 дахь долоо хоногтоо өвдөөд Сан Паологийн эмнэлэгт иржээ. Түүнийг үзэхэд хүүхдийн зүрхний цохилт хүртэл мэдэгдэж байсан гэнэ. Гэтэл түүнийг кесарево хагалгааны дараа сэртэл энэ бүхэн төсөөллийн жирэмслэлт байж гэдгийг эмч нар хэлжээ. Гэвч эмэгтэй үүнд огтхон ч итгэхгүй байгаа бөгөөд эмнэлгийнхэн хүүхдийг нь хулгайлсан байх гэж сэжиглэжээ. Тэрээр жирэмсний хяналтад орж, эход хүүхдээ харуулахад 3.1 кг охинтой болно гэж эмч нь хэлж байсан гэнэ. Эмч нарын тайлбарлаж буйгаар төсөөллийн буюу хуурамч жирэмслэлт нь өмнө нь хүүхдээ алдаж байсан эсвэл зулбасан сэтгэл зүйл хүнд цочролд орсон эмэгтэйчүүдэд тохиолддог байна. Ийм жирэмслэлт нь гаднаас хараад мэдэх аргагүй, яг л жинхэнэ юм шиг хэвлий, хөх томорч, сарын тэмдэг зогсдог боловч жирэмсний тестээр үзэхэд сөрөг гардаг гэнэ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
hhhh
huuhdiin hulgai
2013.12.19
2013.12.19
2013.12.19
2013.12.18
2013.12.18
























