Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа
Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой
"Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй"
Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ
Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо
Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Барак Обама гэргийгээсээ салахын ирмэг дээр байна
Brack Obamagiin ehner arail baraan tsaraitai boljee
Hudlaa bailgui dee!
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, түүний гэргий Мишель Обама хоёрыг гэр бүл салах дээрээ тулж тэргүүн хатагтай өмгөөлөгчтэйгээ холбоо барьж, явах гэж ачаа бараагаа баглаж байгаа гэж хэвлэлүүд бичиж эхэллээ.
“Барак болон Мишель хоёр олон жилийн турш харилцааны асуудалтай байгаа. Тэд зөвхөн хүүхдүүдийнхээ төлөө, бас улстөрийн карьерын төлөө л хамт байгаа. Гэсэн ч Мишель үүнээс аль хэдийнэ залхсан. Тэр Баракаас салж түүнгүйгээр амьдрахаар шийдэн өмгөөлөгчтэйгээ уулзаж салах тухай ярьж байгаа” гэж NATIONAL ENQUIRER-ийн сэтгүүлчид бичжээ. Тэд үүнийгээ ерөнхийлөгчийн гэр бүлийн ойрын эх сурвалжаас авснаа дурдсан байна.
Эх сурвалжийн хэлснээр бол Мишель нөхрийнхөө бүрэн эрхийн хугацааг дуустал Цагаан ордонд үлдэнэ гэж байгаа ч тэр хоёр тус тусдаа амьдрах гэнэ.
“Тэр өөр нэг сул өрөөнд нүүж орохоор хувцас хунар, хувийн ачаа тээшээ базааж эхэлсэн” гэж ерөнхийлөгчийн гэр бүлийн найз хэлжээ.
Зарим эх сурвалжийн хэлснээр бол нөхрийгөө Нельсон Манделаг оршуулах үеэр Данийн ерөнхий сайд 46 настай Хелле Торнинг-Шмиттэй их л наалинхай зургаа татуулсанд Мишель хатагтай ихээхэн таагүй хандсан юм байна.
Угаасаа хүндхэн байсан тэдний харилцааг энэ явдал бүр сэдрээж Мишелийг ийм шийдэлд хүргэсэн бололтой.

“Барак Обамагийн хувьд хангалттай болсон. Эрүүл мэндийн салбарын шинэтгэлээс болж нэр хүнд нь уналаа. Одоо гэр бүлд нь ийм хямрал гараад ирлээ. Үүнээс дор юм гэж юу байхав. Оршуулах ёслол дээрх энэ зураг, наргиан түүнийг насан туршдаа дагаж явах болно доо гэж зөвлөхүүд нь хэлж байна” хэмээн цагаан ордны төлөөлөгч хэлжээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд гэр бүлдээ ганц эрэгтэй байгаад бүр залхсан гэж болно. Тэр нэг удаа “Гурван хүчирхэг, өндөр бүсгүйгээр хүрээлүүлж байна даа” гэж хэлж байсан удаатай.
Америкийн төрийн тэргүүн, Мишель хоёр 15, 12 настай хоёр охинтой юм.
“Барак болон Мишель хоёр олон жилийн турш харилцааны асуудалтай байгаа. Тэд зөвхөн хүүхдүүдийнхээ төлөө, бас улстөрийн карьерын төлөө л хамт байгаа. Гэсэн ч Мишель үүнээс аль хэдийнэ залхсан. Тэр Баракаас салж түүнгүйгээр амьдрахаар шийдэн өмгөөлөгчтэйгээ уулзаж салах тухай ярьж байгаа” гэж NATIONAL ENQUIRER-ийн сэтгүүлчид бичжээ. Тэд үүнийгээ ерөнхийлөгчийн гэр бүлийн ойрын эх сурвалжаас авснаа дурдсан байна. Эх сурвалжийн хэлснээр бол Мишель нөхрийнхөө бүрэн эрхийн хугацааг дуустал Цагаан ордонд үлдэнэ гэж байгаа ч тэр хоёр тус тусдаа амьдрах гэнэ.
“Тэр өөр нэг сул өрөөнд нүүж орохоор хувцас хунар, хувийн ачаа тээшээ базааж эхэлсэн” гэж ерөнхийлөгчийн гэр бүлийн найз хэлжээ.
Зарим эх сурвалжийн хэлснээр бол нөхрийгөө Нельсон Манделаг оршуулах үеэр Данийн ерөнхий сайд 46 настай Хелле Торнинг-Шмиттэй их л наалинхай зургаа татуулсанд Мишель хатагтай ихээхэн таагүй хандсан юм байна.
Угаасаа хүндхэн байсан тэдний харилцааг энэ явдал бүр сэдрээж Мишелийг ийм шийдэлд хүргэсэн бололтой.

Ерөнхийлөгчийн гэр бүлийн сүүлчийн найдлагыг тасалж байгаа дуулиант зураг
“Барак Обамагийн хувьд хангалттай болсон. Эрүүл мэндийн салбарын шинэтгэлээс болж нэр хүнд нь уналаа. Одоо гэр бүлд нь ийм хямрал гараад ирлээ. Үүнээс дор юм гэж юу байхав. Оршуулах ёслол дээрх энэ зураг, наргиан түүнийг насан туршдаа дагаж явах болно доо гэж зөвлөхүүд нь хэлж байна” хэмээн цагаан ордны төлөөлөгч хэлжээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд гэр бүлдээ ганц эрэгтэй байгаад бүр залхсан гэж болно. Тэр нэг удаа “Гурван хүчирхэг, өндөр бүсгүйгээр хүрээлүүлж байна даа” гэж хэлж байсан удаатай.
Америкийн төрийн тэргүүн, Мишель хоёр 15, 12 настай хоёр охинтой юм.
0 Сэтгэгдэл
2014.01.10
2013.12.26
























