Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
20 жил нээгээгүй сейф дэлбэрч Чехэд суугаа Палестины элчин сайд амиа алджээ
Палестин Улсаас БНЧехУ-д суугаа Элчин сайд Мухаммад аль-Жамал шинэ оны эхний өдөр албан өрөөнд нь болсон дэлбэрэлтээс болж харамсалтайгаар амиа алджээ.
Палестин Улсын Гадаад хэргийн сайд Рияда аль-Маликийн мэдэгдсэнээр бол дипломат байранд 20 юм уу, 25 жил нээгээгүй байсан төмөр сейфнээс болж Элчин сайд амь алдсан байна. “Сейфээ шинэ байранд нүүлгэж оруулаад ердөө хоёр хоножээ. Элчин сайд түүн дотор юу байгааг мэдэхийг хүсч нээгээд, дотор нь байгаа зүйлсийг бүртгэж бичих үзэг цаас авчрахыг эхнэртээ хүссэнд тэр нь өрөөнөөс гарсан байна. Яг энэ үеэр хүчтэй дэлбэрсэн байна” гэж Рияд аль-Малик хэлжээ.
Чехийн цагдаагийн газрын тэргүүн Мартин Червичек энэ тухайд “Сейфэнд тус улсад хэрэглэдэггүй тэсрэх бодис, тэслүүрийн механизм байжээ” гэсэн байна.
Мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа юм байна.
mangar azgui yumaa
Палестин Улсаас БНЧехУ-д суугаа Элчин сайд Мухаммад аль-Жамал шинэ оны эхний өдөр албан өрөөнд нь болсон дэлбэрэлтээс болж харамсалтайгаар амиа алджээ. Палестин Улсын Гадаад хэргийн сайд Рияда аль-Маликийн мэдэгдсэнээр бол дипломат байранд 20 юм уу, 25 жил нээгээгүй байсан төмөр сейфнээс болж Элчин сайд амь алдсан байна. “Сейфээ шинэ байранд нүүлгэж оруулаад ердөө хоёр хоножээ. Элчин сайд түүн дотор юу байгааг мэдэхийг хүсч нээгээд, дотор нь байгаа зүйлсийг бүртгэж бичих үзэг цаас авчрахыг эхнэртээ хүссэнд тэр нь өрөөнөөс гарсан байна. Яг энэ үеэр хүчтэй дэлбэрсэн байна” гэж Рияд аль-Малик хэлжээ.
Чехийн цагдаагийн газрын тэргүүн Мартин Червичек энэ тухайд “Сейфэнд тус улсад хэрэглэдэггүй тэсрэх бодис, тэслүүрийн механизм байжээ” гэсэн байна.
Мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
2014.01.02























