Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Марихуан хууль ёсоор худалдан авахаар дугаарлаж байна
АНУ-ын Колорадо мужид энэ сарын 1-нээс эхлэн марихуаны худалдааг хуулиар хүлээн зөвшөөрч, зарим эмийн сангаар худалдаалж эхэлсэн нь үйлчлүүлэгч ихтэй байна. Марихуаныг хуулиар хүлээн зөвшөөрсөн анхны муж болох Колорадогийн эл шийдвэрийг марихуан хэрэглэгчид баяртайгаар хүлээн авч, эмийн сан онгойх цагаас өмнө ирж, дугаарлан зогсоцгоосон байжээ. Марихуаны хууль ёсны анхны худалдан авагч болсон хүн нь Шон Аззарати хэмээх өмнө нь тэнгисийн цэрэгт алба хааж, Иракт хоёр ч удаа үүрэг гүйцэтгэсэн нэгэн байжээ. Тэрээр дайны талбараас сэтгэл зүйн хүнд шархтай ирсэн нь өдгөө марихуаны байнгын хэрэглэгч болоход хүргэсэн байна. Тиймээс Колорадо мужид марихуаны худалдааг хүлээн зөвшөөрсөн хууль батлуулахын тулд тэрээр идэвхтэй тэмцдэг байжээ. Түүн шиг эрүүл мэндийн зорилгоор ашигладаг нэгэн байхад мөн зөвхөн зугаа цэнгэлийн зорилгоор, нэгэнт хууль бусад тооцогдохгүй учраас туршаад үзье гэх нэгэн ч үйлчлүүлэгчдийн дунд олон байгаа гэнэ. Түүнчлэн Колорадогийн шөнийн цэнгээний газруудад марихуаны хориг цуцлагдсан "баярт явдлыг" тэмдэглэсэн үдэшлэг олноороо болжээ.
Марихуаныг хуульчлах эсэх талаар АНУ-ын бараг тал муж нь хэлэлцэж эхлээд байгаагаас Делавэйр, Хавай, Мэйн, Роуд Айланд, Вермонтод удахгүй батлагдах төлөвтэй байгаа аж.


Neeree nuugaad ulam l delgerdeg yum chin ingeed il bolgowol tatwar tuluud, yaj orj garj bgaag n harah bolomjtoi yum bish uu?
АНУ-ын Колорадо мужид энэ сарын 1-нээс эхлэн марихуаны худалдааг хуулиар хүлээн зөвшөөрч, зарим эмийн сангаар худалдаалж эхэлсэн нь үйлчлүүлэгч ихтэй байна. Марихуаныг хуулиар хүлээн зөвшөөрсөн анхны муж болох Колорадогийн эл шийдвэрийг марихуан хэрэглэгчид баяртайгаар хүлээн авч, эмийн сан онгойх цагаас өмнө ирж, дугаарлан зогсоцгоосон байжээ. Марихуаны хууль ёсны анхны худалдан авагч болсон хүн нь Шон Аззарати хэмээх өмнө нь тэнгисийн цэрэгт алба хааж, Иракт хоёр ч удаа үүрэг гүйцэтгэсэн нэгэн байжээ. Тэрээр дайны талбараас сэтгэл зүйн хүнд шархтай ирсэн нь өдгөө марихуаны байнгын хэрэглэгч болоход хүргэсэн байна. Тиймээс Колорадо мужид марихуаны худалдааг хүлээн зөвшөөрсөн хууль батлуулахын тулд тэрээр идэвхтэй тэмцдэг байжээ. Түүн шиг эрүүл мэндийн зорилгоор ашигладаг нэгэн байхад мөн зөвхөн зугаа цэнгэлийн зорилгоор, нэгэнт хууль бусад тооцогдохгүй учраас туршаад үзье гэх нэгэн ч үйлчлүүлэгчдийн дунд олон байгаа гэнэ. Түүнчлэн Колорадогийн шөнийн цэнгээний газруудад марихуаны хориг цуцлагдсан "баярт явдлыг" тэмдэглэсэн үдэшлэг олноороо болжээ. Марихуаныг хуульчлах эсэх талаар АНУ-ын бараг тал муж нь хэлэлцэж эхлээд байгаагаас Делавэйр, Хавай, Мэйн, Роуд Айланд, Вермонтод удахгүй батлагдах төлөвтэй байгаа аж.



0 Сэтгэгдэл
2014.01.13























