Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Огцрох өргөдлөө харь гаригийн хэлээр бичжээ
АНУ-ын Хойд Каролина мужийн Индиан Трэйл хотын зөвлөх Дэвид Уаддел албан тушаалаасаа огцрох өргөдлөө "харь" хэлээр бичсэн нь олныг гайхашруулаад байна. Дээхэн үед гардаг байсан "Star Trek" цувралын шүтэн бишрэгч тэрээр албан өргөдлөө клингон хэлээр бичсэн байжээ. Клингон гэдэг нь аль нэг үндэстэн ястны хэл огтхон ч биш бөгөөд зөвхөн "Star Trek" кинонд л гардаг харийнхны хэл бөгөөд тус кино ид алдаршиж байх үед энэ хэлний толь бичиг хүртэл гарч байсан юм. 2000 орчим үгтэй клингон хэлний толь бичиг тухайн үедээ 250 мянгаас дээш хувь борлогдож, үзэгчид энэ хэлийг сонирхон сурах гэж оролдож байсан нь "Star Trek" хэр алдартай кино байсныг гэрчилнэ. Гэвч клингон хэлээр хэн ч албан бичиг үйлдэж байсан удаагүй юм. Харин хотын зөвлөх Дэвид Уаддел суудлаасаа огцрох өргөдлөө клингоноор бичээд хотын захирагчид өгөхдөө магадгүй түүний хэлний мэдлэг маруухан байх гэж бодсон уу дор нь орчуулгыг давхар бичсэн байжээ. Өргөдөлд "Хотынхондоо үндсэн хуулийг зааж таниул. Би дараагийн удаа ялахаар ирэх болно. 2014 оны нэгдүгээр сарын 31-нд огцорно. Магадгүй өнөөдөр огцроход таатай өдөр байх биз" гэсэн байжээ.

0 Сэтгэгдэл