Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Эмч нарыг хулгайлжээ
Сирид ажиллаж байгаа “Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагын эмч нарыг хулгайлсан тухай тус байгууллага албан ёсоор мэдэгдлээ. Хулгайлагдсан эмч нарын дотор Перу, Бельги, Дани, Швед, Швейцарь улсын иргэн байжээ.
Сирийн хойд нутагт ажиллаж байсан эмч нарыг босогчдын дундахь хэт явцуу үзэлт нэг бүлэглэлийн зэвсэглэсэн дайчид тагнуул байж болзошгүй тул байцаалт авна гэсэн шалтаг тоочин авч яваад сураггүй болжээ. Тус байгууллагын албан ёсны төлөөлөгч нь “Бид өөрсдийн хамтран ажиллагсадын амь нас, аюулгүй байдлыг хангахын үүднээс мэдээллийг нууцлалыг хангах шаардлагатай байна. Тиймээс одоогоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна” гэжээ.
Үүнээс өмнө 2013 оны аравдугаар сард Сирид Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн долоон ажилтныг хулгайлсан хэрэг гарч байсан билээ. Тухайн үед “Ирак ба Левантын лалын улс” нэртэй хэт явцуу үзэлт бүлэглэлийн дайчид энэ хэргийг үйлдсэн гэж сэжиглэж байсан ч нотлох баримт илрээгүй. Дээр нь хулгайлагдсан ажилтнуудын хувь тавилан өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа. “Хил хязгааргүй эмч нар” байгууллага нь байгалийн гамшиг, цэрэг дайны мөргөлдөөний улмаас гэмтэж бэртсэн жирийн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх зорилго бүхий олон улсын, төрийн бус байгууллага.
Тус байгууллага нь Сирид болж байгаа иргэний дайны үеэр эмнэлгийн тусламж үзүүлэх зөвшөөрлийг албан ёсны эрх баригчдаас аваагүй болохоор гол төлөв босогчдын хяналтад байдаг газарт үйл ажиллагаа явуулдаг.
Сирид ажиллаж байгаа “Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагын эмч нарыг хулгайлсан тухай тус байгууллага албан ёсоор мэдэгдлээ. Хулгайлагдсан эмч нарын дотор Перу, Бельги, Дани, Швед, Швейцарь улсын иргэн байжээ. Сирийн хойд нутагт ажиллаж байсан эмч нарыг босогчдын дундахь хэт явцуу үзэлт нэг бүлэглэлийн зэвсэглэсэн дайчид тагнуул байж болзошгүй тул байцаалт авна гэсэн шалтаг тоочин авч яваад сураггүй болжээ. Тус байгууллагын албан ёсны төлөөлөгч нь “Бид өөрсдийн хамтран ажиллагсадын амь нас, аюулгүй байдлыг хангахын үүднээс мэдээллийг нууцлалыг хангах шаардлагатай байна. Тиймээс одоогоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна” гэжээ.

0 Сэтгэгдэл