Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Б.Обама цэргийн удирдагчдадаа үл итгэдэг
АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Роберт Гейтс цэрэг, армид зүтгэж
явсан жилүүдийнхээ дурсамжийг "In Duty:Memoirs of Secretary of War"
хэмээх ном болгон хэвлүүлжээ. Уг номд АНУ-ын цэргийн ерөнхий командлагч Б.Обамагийн талаарх таагүй мэдээлэл, шүүмжлэл цөөнгүй орсон байна. Тухайлбал, Р.Гейтсийг сайдаар ажиллаж байх хугацаанд Б.Обама болон түүний засаг захиргааны албан тушаалтнууд цэргийн удирдлагуудын ажилд хэт оролцдог, салбарын нарийн ширийн зүйлийг мэдэхгүй атлаа мэдэмхийрч заавар зөвлөгөө өгдөг, тэднийг хянах гэж оролддог, бас тэдэнд үл итгэдэг байсан нь Цагаан ордон болон цэрэг армийн удирдлагуудын хооронд учрыг нь ололцуулахад бэрх байсан хэмээн бичжээ. Тэрээр мөн Ерөнхийлөгчийн Афганы дайны стратегийг шүүмжилсэн байна. Б.Обама Ерхөнхийлөгч болохоосоо эхлээд л энэ дайнаас гарахыг л бодож байсан, тэр Афганы дайныг өөрийнх нь хэрэг биш гэж үзэж, хурдхан дуусгахыг л хүсч байсан гэж дурсчээ. Хэдийгээр энэ мэт цэргийн ерөнхий командлагчтай санал нийлэхгүй үе цөөнгүй тохиолдож байсан ч Б.Обамаг үнэлэх зүйл ч бий гэдгийг Р.Гейтс хэлж байна. Тэрээр Осама Бин Ладены Пакистан дахь нуувчинд гэнэтийн дайралт хийх шийдвэрийг сайдын хувиар эсэргүүцэж байсан ч Б.Обама үүнд эрс хатуу зогсч, ажиллагаа явуулсан нь амжилтад хүрч, түүний зөв байсныг баталсан. Энэ бол миний харж байсан Цагаан ордны хамгийн зоригтой шийдвэр байлаа хэмээн дурсчээ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Роберт Гейтс цэрэг, армид зүтгэж
явсан жилүүдийнхээ дурсамжийг "In Duty:Memoirs of Secretary of War"
хэмээх ном болгон хэвлүүлжээ. Уг номд АНУ-ын цэргийн ерөнхий командлагч Б.Обамагийн талаарх таагүй мэдээлэл, шүүмжлэл цөөнгүй орсон байна. Тухайлбал, Р.Гейтсийг сайдаар ажиллаж байх хугацаанд Б.Обама болон түүний засаг захиргааны албан тушаалтнууд цэргийн удирдлагуудын ажилд хэт оролцдог, салбарын нарийн ширийн зүйлийг мэдэхгүй атлаа мэдэмхийрч заавар зөвлөгөө өгдөг, тэднийг хянах гэж оролддог, бас тэдэнд үл итгэдэг байсан нь Цагаан ордон болон цэрэг армийн удирдлагуудын хооронд учрыг нь ололцуулахад бэрх байсан хэмээн бичжээ. Тэрээр мөн Ерөнхийлөгчийн Афганы дайны стратегийг шүүмжилсэн байна. Б.Обама Ерхөнхийлөгч болохоосоо эхлээд л энэ дайнаас гарахыг л бодож байсан, тэр Афганы дайныг өөрийнх нь хэрэг биш гэж үзэж, хурдхан дуусгахыг л хүсч байсан гэж дурсчээ. Хэдийгээр энэ мэт цэргийн ерөнхий командлагчтай санал нийлэхгүй үе цөөнгүй тохиолдож байсан ч Б.Обамаг үнэлэх зүйл ч бий гэдгийг Р.Гейтс хэлж байна. Тэрээр Осама Бин Ладены Пакистан дахь нуувчинд гэнэтийн дайралт хийх шийдвэрийг сайдын хувиар эсэргүүцэж байсан ч Б.Обама үүнд эрс хатуу зогсч, ажиллагаа явуулсан нь амжилтад хүрч, түүний зөв байсныг баталсан. Энэ бол миний харж байсан Цагаан ордны хамгийн зоригтой шийдвэр байлаа хэмээн дурсчээ. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл























