Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Д.Родман Ким Чен Унд төрсөн өдрийн дуу дуулж өгөв
Сагсан бөмбөгийн од Деннис Родман Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унд зориулан төрсөн өдрийн дуу дуулж өгчээ. Тэрээр удирдагчийн төрсөн өдөрт зориулсан сагсан бөмбөгийн тэмцээний өмнө танхим дүүрэн цугларсан 14 мянган үзэгч болон мэдээж Ким Чен Ун, түүний гэргий, намын дарга нарын өмнө дууг дуулжээ. Д.Родман Хойд Солонгост дөрөв дэх удаагаа ирж байгаа нь энэ бөгөөд сагсан бөмбөгийн хорхойтон Ким Чен Уныг баярлуулахаар Америкаас сагсчдыг авчран тэмцээн зохион байгуулжээ. Хэдийгээр Ким Чен Ун төрсөн өдрөө ийнхүү олны өмнө тэмдэглэсэн боловч тэр хэдэн оны хэдэн сарын хэдэнд төрсөн бэ гэдгийг хэн ч тодорхой мэдэхгүй.
Д.Родманыг Хойд Солонгос зорихын өмнө хүний эрхийн байгууллагуудын зүгээс нэлээд шүүмжилсэн боловч сагсан бөмбөгч тэрээр өөрийгөө улс орон төлөөлсөн хүн биш учраас надад хамаагүй хэмээн мэдэгдсэн юм.

Сагсан бөмбөгийн од Деннис Родман Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унд зориулан төрсөн өдрийн дуу дуулж өгчээ. Тэрээр удирдагчийн төрсөн өдөрт зориулсан сагсан бөмбөгийн тэмцээний өмнө танхим дүүрэн цугларсан 14 мянган үзэгч болон мэдээж Ким Чен Ун, түүний гэргий, намын дарга нарын өмнө дууг дуулжээ. Д.Родман Хойд Солонгост дөрөв дэх удаагаа ирж байгаа нь энэ бөгөөд сагсан бөмбөгийн хорхойтон Ким Чен Уныг баярлуулахаар Америкаас сагсчдыг авчран тэмцээн зохион байгуулжээ. Хэдийгээр Ким Чен Ун төрсөн өдрөө ийнхүү олны өмнө тэмдэглэсэн боловч тэр хэдэн оны хэдэн сарын хэдэнд төрсөн бэ гэдгийг хэн ч тодорхой мэдэхгүй. Д.Родманыг Хойд Солонгос зорихын өмнө хүний эрхийн байгууллагуудын зүгээс нэлээд шүүмжилсэн боловч сагсан бөмбөгч тэрээр өөрийгөө улс орон төлөөлсөн хүн биш учраас надад хамаагүй хэмээн мэдэгдсэн юм.


0 Сэтгэгдэл























