Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Харь гаригийнхан байдаг гэж Канадын экс сайд мэдэгдэв
Канадын Батлан хамгаалахын экс сайд Пол Хеллиер харь гаригийнхан байдаг хэмээн Оросын телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн нь үзэгчдийг гайхашруулж орхижээ. 1963-1967 онд Батлан хамгаалах салбарыг толгойлж байсан, одоо 90 настай Пол Хеллиер RT-д ярихдаа "Харийнхан манай дэлхийд ирдэг болсоор хэдэн мянган жил болж байгаа. Тэдний зарим нь бидний дунд ч амьдарч байдаг. Харийнхныг хэдэн хэсэг хувааж болно. Тухайлбал, өндөр цагаанууд эсвэл намхан саарлууд эсвэл умардын шаргал үстүүд гэж ангилж болно гэнэ. Түүний хэлснээр өндөр цагаанууд нь Невада дахь АНУ-ын агаарын зэвсэгт хүчнийхэнтэй хамтран ажилладаг гэнэ. Мөн Лас Вегас харийн хэдэн ч эмэгтэй бий гэж ярьжээ. Тэрээр харийнхан яагаад манай гаригт ирэх болсон шалтгаан нь хүн төрөлхтөнийн зохион бүтээсэн атомын бөмбөгийн аюултай холбоотой гэж тайлбарлажээ. Цөмийн зэвсэг нь зөвхөн энэ дэлхийд ч биш, гариг ертөнцөд аюултай. Харийхан энх тайвныг хүсдэг учраас хүн төрөлхтөн цөмийн зэвсэг ашиглаж элдэв тэнэг зүйл сэдэх вий гэж эмээсэндээ дэлхий дээр ирж, бидний харж хянаж байдаг гэж ярьжээ.
Пол Хеллиер өөрөө харийнхантай уулзаж байгаагүй ч тэдний нисдэг тавгийг харсан гэж ярьдаг аж. Тэрээр харийнхан байдаг хэмээн 2005 оноос хойш ярьдаг болсон гэнэ. Түүний ярьдаг зүйлс "ET" кинон дээр гардаг зүйлстэй их төстэй байдаг гэнэ.

Канадын Батлан хамгаалахын экс сайд Пол Хеллиер харь гаригийнхан байдаг хэмээн Оросын телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн нь үзэгчдийг гайхашруулж орхижээ. 1963-1967 онд Батлан хамгаалах салбарыг толгойлж байсан, одоо 90 настай Пол Хеллиер RT-д ярихдаа "Харийнхан манай дэлхийд ирдэг болсоор хэдэн мянган жил болж байгаа. Тэдний зарим нь бидний дунд ч амьдарч байдаг. Харийнхныг хэдэн хэсэг хувааж болно. Тухайлбал, өндөр цагаанууд эсвэл намхан саарлууд эсвэл умардын шаргал үстүүд гэж ангилж болно гэнэ. Түүний хэлснээр өндөр цагаанууд нь Невада дахь АНУ-ын агаарын зэвсэгт хүчнийхэнтэй хамтран ажилладаг гэнэ. Мөн Лас Вегас харийн хэдэн ч эмэгтэй бий гэж ярьжээ. Тэрээр харийнхан яагаад манай гаригт ирэх болсон шалтгаан нь хүн төрөлхтөнийн зохион бүтээсэн атомын бөмбөгийн аюултай холбоотой гэж тайлбарлажээ. Цөмийн зэвсэг нь зөвхөн энэ дэлхийд ч биш, гариг ертөнцөд аюултай. Харийхан энх тайвныг хүсдэг учраас хүн төрөлхтөн цөмийн зэвсэг ашиглаж элдэв тэнэг зүйл сэдэх вий гэж эмээсэндээ дэлхий дээр ирж, бидний харж хянаж байдаг гэж ярьжээ.Пол Хеллиер өөрөө харийнхантай уулзаж байгаагүй ч тэдний нисдэг тавгийг харсан гэж ярьдаг аж. Тэрээр харийнхан байдаг хэмээн 2005 оноос хойш ярьдаг болсон гэнэ. Түүний ярьдаг зүйлс "ET" кинон дээр гардаг зүйлстэй их төстэй байдаг гэнэ.


0 Сэтгэгдэл























