Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Норвегичууд бүгдээрээ саятан болов
Норвегийн бүх иргэн кроны саятан боллоо. Гэхдээ энэ нь шууд утгаараа хүн бүр сая кронтой болсон гэсэн үг хараахан биш. Харин тус улсын төрийн мэдлийн хөрөнгө оруулалтын сан болох Тэтгэврийн сангийн хуримтлуулсан хөрөнгийн хэмжээ таван триллион крон давжээ. Норвеги улс газрын тос, байгалийн хийн баялгаас орж ирсэн мөнгөө Тэтгэврийн сандаа хадгалж, түүгээрээ гадаад дотоодын амжилттай бизнест хөрөнгө оруулж, өсгөж арвижуулдаг. Дэлхийн хамгийн амжилттай ажиллаж яваа хөрөнгийн сангийн жишээ болсон энэ Тэтгэврийн сангийн хөрөнгө одоо 5,11 триллион крон буюу 826 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Хэрэв үүнийг Норвегийн таван сая гаруй хүн амд хуваан тооцвол хүн бүрт сая крон ногдохоор байгаа юм.
Норвегийн эрх баригчид уул уурхай ид хөгжсөн 1990-ээд оны үед энэ салбараас гэнэт цутган орж ирсэн их мөнгөний урсгалыг тогтоон, ирээдүй хойчдоо арвижуулан хадгалах зорилгоор энэ санг байгуулсан нь өдгөө тус улсын эдийн засгийн 183 хувьтай тэнцэхүйц асар их хөрөнгө эргэлдүүлсэн байгууллага болжээ. Энэ байдлаараа Норвегийн тэтгэврийн сангийн хөрөнгө 2030 он гэхэд эдийн засгийнхаа 220 хувьтай тэнцэхүйц хэмжээнд хүрэх тооцоо байна.
Норвегийн бүх иргэн кроны саятан боллоо. Гэхдээ энэ нь шууд утгаараа хүн бүр сая кронтой болсон гэсэн үг хараахан биш. Харин тус улсын төрийн мэдлийн хөрөнгө оруулалтын сан болох Тэтгэврийн сангийн хуримтлуулсан хөрөнгийн хэмжээ таван триллион крон давжээ. Норвеги улс газрын тос, байгалийн хийн баялгаас орж ирсэн мөнгөө Тэтгэврийн сандаа хадгалж, түүгээрээ гадаад дотоодын амжилттай бизнест хөрөнгө оруулж, өсгөж арвижуулдаг. Дэлхийн хамгийн амжилттай ажиллаж яваа хөрөнгийн сангийн жишээ болсон энэ Тэтгэврийн сангийн хөрөнгө одоо 5,11 триллион крон буюу 826 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Хэрэв үүнийг Норвегийн таван сая гаруй хүн амд хуваан тооцвол хүн бүрт сая крон ногдохоор байгаа юм. Норвегийн эрх баригчид уул уурхай ид хөгжсөн 1990-ээд оны үед энэ салбараас гэнэт цутган орж ирсэн их мөнгөний урсгалыг тогтоон, ирээдүй хойчдоо арвижуулан хадгалах зорилгоор энэ санг байгуулсан нь өдгөө тус улсын эдийн засгийн 183 хувьтай тэнцэхүйц асар их хөрөнгө эргэлдүүлсэн байгууллага болжээ. Энэ байдлаараа Норвегийн тэтгэврийн сангийн хөрөнгө 2030 он гэхэд эдийн засгийнхаа 220 хувьтай тэнцэхүйц хэмжээнд хүрэх тооцоо байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл























