Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Шадар сайдыг “бэлгэвч” гэж дууджээ
Их Британийн нийслэл Лондон хотын мэр Борис Жонсон дургүйцсэн хүнээ элдэв өнгөөр дууддагаараа алдартай нэгэн. Энэ удаад “LBC” радио станцад ярилцлага өгөх үедээ шадар сайд Ник Клеггийг “бэлгэвч” гэж дууджээ. Тэрээр мөн “Ник Клэг бол Дэвид Кэмероныг бүх төрлийн ээдрээ бэрхшээлээс урьдчилан сэргийлдэг хамгаалах төхөөрөмж ба ёслолын ажиллагаанд хэрэглэдэг гангарааны хавын үүргийг гүйцэтгэдэг хүн” гэжээ.
Үүнээс өмнө Борис Жонсон Холливудын од Шварценнегртэй муудалцсаны дараа түүнийг “ганц үет үгээр ярьдаг Австрийн киборг” гэж нэрлэн гарал үүсэл, хийдэг байсан ажлаар нь даапаалж байв.
Их Британийн экс Ерөнхий сайд Тони Блэрийг домогт илбэчин Гарри Гуддини ба тос нь гоожсон гахайн тооройны холимог гэж байв. Блэр шүүмжлэлийн бай бололгүй бултдаг онцгой чадвартай болохоор түүнтэй хариуцлага тооцно гэдэг нь ханан дээр цэлцэгнүүр хадахтай адил бэрх ажил гэжээ.
Их Британийн нийслэл Лондон хотын мэр Борис Жонсон дургүйцсэн хүнээ элдэв өнгөөр дууддагаараа алдартай нэгэн. Энэ удаад “LBC” радио станцад ярилцлага өгөх үедээ шадар сайд Ник Клеггийг “бэлгэвч” гэж дууджээ. Тэрээр мөн “Ник Клэг бол Дэвид Кэмероныг бүх төрлийн ээдрээ бэрхшээлээс урьдчилан сэргийлдэг хамгаалах төхөөрөмж ба ёслолын ажиллагаанд хэрэглэдэг гангарааны хавын үүргийг гүйцэтгэдэг хүн” гэжээ.Үүнээс өмнө Борис Жонсон Холливудын од Шварценнегртэй муудалцсаны дараа түүнийг “ганц үет үгээр ярьдаг Австрийн киборг” гэж нэрлэн гарал үүсэл, хийдэг байсан ажлаар нь даапаалж байв.
Их Британийн экс Ерөнхий сайд Тони Блэрийг домогт илбэчин Гарри Гуддини ба тос нь гоожсон гахайн тооройны холимог гэж байв. Блэр шүүмжлэлийн бай бололгүй бултдаг онцгой чадвартай болохоор түүнтэй хариуцлага тооцно гэдэг нь ханан дээр цэлцэгнүүр хадахтай адил бэрх ажил гэжээ.
0 Сэтгэгдэл























