Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Францын Ерөнхийлөгч нууц амрагтай юу
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд жүжигчин бүсгүйтэй нэр холбогдож, шуугиан тариад байна. Түүнийг гэр бүлээсээ гадуур Жули Гэйт хэмээх бүсгүйтэй нууц амрагийн харилцаатай хэмээн Францын "Closer" сэтгүүл долоон нүүр дамнасан мэдээлэл гаргажээ. Сэтгүүлийнхний эрэн сурвалжилснаар бол Ерөнхийлөгч бараг шөнө бүр Элисейн ордны хажуухан дахь Жулигийн гэрт ирдэг гэнэ. Нэг удаа тэрээр бүр жолоочоороо мотоцикль бариулан, өөрөө хамгаалалтын малгай өмсөн нууц амрагийндаа ирж хоносон бөгөөд маргааш нь бие хамгаалагч нь тэдэнд өглөөний цай хүргэж ирэхийг сэтгүүлийн гэрэл зурагчин зургаар баталгаажуулж авсан гэнэ.
Гэвч сэтгүүлийн энэ нийтлэлийн дараа Ерөнхийлөгч Олланд иргэний шугамаар сэтгүүлийг шүүхэд өгөхөө мэдэгдсэн байна. Тэрээр Францын эгэл жирийн бусад иргэдийн нэгэн адил хувийн нууцтай байх эрхээ эдлэхийг хүсч байна хэмээн мэдэгдсэн ч сэтгүүлийн нийтлэл худлаа гэж няцаагаагүй аж.
Ерөнхийлөгч Олланд дөрвөн хүүхдийнхээ ээж, улстөрч Сеголен Роялаас салж сэтгүүлч Валери Трейрвлертэй хамтран амьдрах болсон ч тэдний хэнтэй нь ч гэрлэтээ батлуулаагүй юм.

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд жүжигчин бүсгүйтэй нэр холбогдож, шуугиан тариад байна. Түүнийг гэр бүлээсээ гадуур Жули Гэйт хэмээх бүсгүйтэй нууц амрагийн харилцаатай хэмээн Францын "Closer" сэтгүүл долоон нүүр дамнасан мэдээлэл гаргажээ. Сэтгүүлийнхний эрэн сурвалжилснаар бол Ерөнхийлөгч бараг шөнө бүр Элисейн ордны хажуухан дахь Жулигийн гэрт ирдэг гэнэ. Нэг удаа тэрээр бүр жолоочоороо мотоцикль бариулан, өөрөө хамгаалалтын малгай өмсөн нууц амрагийндаа ирж хоносон бөгөөд маргааш нь бие хамгаалагч нь тэдэнд өглөөний цай хүргэж ирэхийг сэтгүүлийн гэрэл зурагчин зургаар баталгаажуулж авсан гэнэ. Гэвч сэтгүүлийн энэ нийтлэлийн дараа Ерөнхийлөгч Олланд иргэний шугамаар сэтгүүлийг шүүхэд өгөхөө мэдэгдсэн байна. Тэрээр Францын эгэл жирийн бусад иргэдийн нэгэн адил хувийн нууцтай байх эрхээ эдлэхийг хүсч байна хэмээн мэдэгдсэн ч сэтгүүлийн нийтлэл худлаа гэж няцаагаагүй аж.
Ерөнхийлөгч Олланд дөрвөн хүүхдийнхээ ээж, улстөрч Сеголен Роялаас салж сэтгүүлч Валери Трейрвлертэй хамтран амьдрах болсон ч тэдний хэнтэй нь ч гэрлэтээ батлуулаагүй юм.

Тэргүүн хатагтай Валери
0 Сэтгэгдэл























