Г.Дамдинням: Монголд үйлдвэрлэсэн ган Европын зах зээлд 10 хоногт хүрэх боломжтой
Зөрчил багасаж, уулзварын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэв
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна
ТАЛХ ЧИХЭР ХК 2026 он гарсанаас хойш 1,2т хэвийн боов, 520 кг еэвэнг гадаад зах зээлд нийлүүлжээ
Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Монголбанк 1 дүгээр сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
ТҮҮХТ АЯЛАЛ АЛТАНБУЛАГААС ЭХЭЛЛЭЭ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН 7 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
Арнольд Шварцнеггер хөрөнгийн маргаанаас болж гэрлэлтээ цуцалж чадахгүй байна
Холливудын од, экс амбан захирагч Арнольд Шварцнеггер 2011 онд гэр бүлээсээ салж, эхнэрээсээ тусдаа амьдрах болсон ч одоо хүртэл гэр бүлээ албан ёсоор цуцлуулаагүй байгаа юм. Шүүхээр гэр бүлээ цуцлуулах явдал ингэж сунжирч байгаа нь тэд хөрөнгөө хэрхэн хувааж авах талаар тохиролцож чадахгүй, маргалдаж байгаатай холбоотой гэнэ. Америкийн хэвлэлүүдийн бичиж буйгаар Шварцнеггеррийн гэр бүл 400 сая гаруй ам.долларын хөрөнгөтэй гэнэ. Арнольд Шварцнеггер хувьдаа 300 сая ам.долларын хөрөнгөтэй бол АНУ-ын элит гэр бүл Кеннедигийнхний удам болсон хатагтай Мариа Шривер 100 сая ам.доллараар үнэлэгдэх хөрөнгөтэй аж. Гэрлэлтийн хуулийн дагуу хатагтай Шривер нөхрөөсөө 150-200 сая ам.доллар авч үлдэх бололтой.
66 настай жүжигчин А.Шварцнеггерийг эхнэртэйгээ эргээд нийлэх бололтой гэж нэг хэсэг хэвлэлүүд бичиж байсан ч түүнийг саяхнаас Хитер Миллиган хэмээх бүсгүйтэй дотноссон гэж шуугих болсон учир тэр бүхэн талаар өнгөрөх нь бололтой. А.Шварцнеггер гэрийнхээ үйлчлэгчтэй нууц харилцаа тогтоож, бүр том болсон хүүхэдтэй байсныг эхнэр нь мэдсэний дараа тэд хоёр тийш болсон билээ.

Холливудын од, экс амбан захирагч Арнольд Шварцнеггер 2011 онд гэр бүлээсээ салж, эхнэрээсээ тусдаа амьдрах болсон ч одоо хүртэл гэр бүлээ албан ёсоор цуцлуулаагүй байгаа юм. Шүүхээр гэр бүлээ цуцлуулах явдал ингэж сунжирч байгаа нь тэд хөрөнгөө хэрхэн хувааж авах талаар тохиролцож чадахгүй, маргалдаж байгаатай холбоотой гэнэ. Америкийн хэвлэлүүдийн бичиж буйгаар Шварцнеггеррийн гэр бүл 400 сая гаруй ам.долларын хөрөнгөтэй гэнэ. Арнольд Шварцнеггер хувьдаа 300 сая ам.долларын хөрөнгөтэй бол АНУ-ын элит гэр бүл Кеннедигийнхний удам болсон хатагтай Мариа Шривер 100 сая ам.доллараар үнэлэгдэх хөрөнгөтэй аж. Гэрлэлтийн хуулийн дагуу хатагтай Шривер нөхрөөсөө 150-200 сая ам.доллар авч үлдэх бололтой. 66 настай жүжигчин А.Шварцнеггерийг эхнэртэйгээ эргээд нийлэх бололтой гэж нэг хэсэг хэвлэлүүд бичиж байсан ч түүнийг саяхнаас Хитер Миллиган хэмээх бүсгүйтэй дотноссон гэж шуугих болсон учир тэр бүхэн талаар өнгөрөх нь бололтой. А.Шварцнеггер гэрийнхээ үйлчлэгчтэй нууц харилцаа тогтоож, бүр том болсон хүүхэдтэй байсныг эхнэр нь мэдсэний дараа тэд хоёр тийш болсон билээ.


0 Сэтгэгдэл
























