Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Австралид үхсэн сарьсан багваахайгаар бороо оржээ
Австралид хэт халуун болж байгаагаас болоод сарьсан багваахай олноороо үхэж эхэлжээ. Тус улсын зүүн хойд нутгийн Квисленд мужид цельсийн 43 градус хүрч халж байгаагаас хэд хэдэн удаа сарьсан багваахайнууд бөөнөө үхсэн нь нийтдээ 100 мянгаар тоологдоно гэж судлаачид хэлж байна. Тэд ердөө л халуунаас болоод нисч байх үедээ үхэцгээж байгаа гэнэ. Сарьсан багваахайнууд суурин газар, айлуудын хашаанд унаж үхэж байгаа болохоор эмч мэргэжилтнүүд тэдгээрт хүрэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна. “Тэднээс янз бүрийн вирус халдварлаж мэднэ. Олонхи сарьсан багваахай үхсэн мэт байвч үнэн хэрэгтээ амьд байдаг болохоор хүрэх үед хазаж, халдвар тархааж магадгүй” гэж доктор Жанет Янг хэлж байна. Одоо эрх баригчдад үхсэн сарьсан багваахайнуудыг хамж зайлуулах их ажил тулгараад байна.

0 Сэтгэгдэл