УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
8 жил комд байсан Ариэль Шарон нас нөгчлөө
Сүүлийн найман жилийн туршид комд байсан Израилын ерөнхий сайд асан Ариэль Шарон 85 насандаа нас нөгчлөө. Тэрээр израилын Засгийн газрыг 2001-2006 онд тэргүүлж байсан юм. Ариэль Шарон 2006 оны нэгдүгээр сарын 4-нд цус харваад комд орсон юм. Түүнд хэд хэдэн удаа мэс засал хийсэн ч мэс заслын дараах хүндрэлээс гарч чадалгүй иерусалимын “Хадасса” эмнэлэг, “клиникийн “Шиба” эмнэлэгт хэвтэж байсан юм. Ариэль Шароны бие энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс муудаж бөөрний дутагдалд орон аажимдаа эрхтнүүд нь ажиллахаа больж эхэлжээ.
Ариэль “Арик” Шарон 1928 оны хоёрдугаар сарын 27-нд Кфар-Малаль тосгонд төрсөн. Тэрээр бүр 14 настай байхдаа “Хагана” хөдөлгөөнд элсч цэргийн албаны туршлагатай болсон бол дэлхийн хоёрдугаар дайны үед 20 насандаа “Александрони” бригадад салаа командалж, дараа нь рот, дайны төгсгөлөөр “Голани” бригадад тагнуулын анги тэргүүлж байсан байна.
Гэхдээ 1953 онд тагнуулын офицерын курс төгсч байж л сая офицер цолтой болжээ. Шарон 1947-1949 оны Тусгаар тогтнолын төлөөх дайн, 1956-1957 оны “Кадеш” ажиллагаа, 1967 оны Зургаан өдрийн дайн, 1973 оны Хөлөг онгоцны дайнд зэрэг дөрвөн оролцож явсан юм.
1999 оны намраас “Ликуд намыг тэргүүлж, 2005 оны арваннэгдүгээр сард “Кадима” намыг байгуулсан юм.
Сүүлийн найман жилийн туршид комд байсан Израилын ерөнхий сайд асан Ариэль Шарон 85 насандаа нас нөгчлөө. Тэрээр израилын Засгийн газрыг 2001-2006 онд тэргүүлж байсан юм. Ариэль Шарон 2006 оны нэгдүгээр сарын 4-нд цус харваад комд орсон юм. Түүнд хэд хэдэн удаа мэс засал хийсэн ч мэс заслын дараах хүндрэлээс гарч чадалгүй иерусалимын “Хадасса” эмнэлэг, “клиникийн “Шиба” эмнэлэгт хэвтэж байсан юм. Ариэль Шароны бие энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс муудаж бөөрний дутагдалд орон аажимдаа эрхтнүүд нь ажиллахаа больж эхэлжээ. Ариэль “Арик” Шарон 1928 оны хоёрдугаар сарын 27-нд Кфар-Малаль тосгонд төрсөн. Тэрээр бүр 14 настай байхдаа “Хагана” хөдөлгөөнд элсч цэргийн албаны туршлагатай болсон бол дэлхийн хоёрдугаар дайны үед 20 насандаа “Александрони” бригадад салаа командалж, дараа нь рот, дайны төгсгөлөөр “Голани” бригадад тагнуулын анги тэргүүлж байсан байна.
Гэхдээ 1953 онд тагнуулын офицерын курс төгсч байж л сая офицер цолтой болжээ. Шарон 1947-1949 оны Тусгаар тогтнолын төлөөх дайн, 1956-1957 оны “Кадеш” ажиллагаа, 1967 оны Зургаан өдрийн дайн, 1973 оны Хөлөг онгоцны дайнд зэрэг дөрвөн оролцож явсан юм.
1999 оны намраас “Ликуд намыг тэргүүлж, 2005 оны арваннэгдүгээр сард “Кадима” намыг байгуулсан юм.
0 Сэтгэгдэл
























