УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
Тайландын сөрөг хүчнийхэн нийслэлээ бүслэн хааж байна
Засгийн газраа эсэргүүцэж Ерөнхий сайдаа огцрохыг шаардаж байгаа Тайландын сөрөг хүчнийхэн өнөөдрөөс нийслэл Бангкокийг бүслэн хааж эхэллээ. Эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулагчдын хэлж байгаагаар бол энэ арга хэмжээ хоёрдугаар сарын эх хүртэл үргэлжилж хот доторх тээврийн бүхий л хөдөлгөөн, төрийн байгууллагуудын ажлыг зогсоох юм байна.
Ням гарагийн оройноос эхлэн сөрөг хүчнийхэн нийслэлийн гол гол замуудыг хааж, төрийн байгууллагуудын гэрэл цахилгааныг таслан даваа гарагийн өглөө ажилтнуудыг нь ажилдаа ирэхэд нь саад учруулж эхэлжээ. Ийн тэд хоёрдугаар сарын 2-нд товлосон ээлжит бус сонгуулийг тасалдуулах, Йинглик Чинават тэргүүтэй Засгийн газрыг огцруулах зорилт тавьж байна.
Харин Таиландын эрх баригчид энэ байдал улам газар авбал нийслэл Бангкокт онц байдал зарлахад бэлэн байгаагаа мэдэгджээ.
Йинглак Чинават тэргүүтэй засгийн газрын гаргах гэж байсан өршөөлийн хуульд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж жагссанаас эхлээд Засгийн газраа эсэргүүцсэн өргөн тэмцэл Таиландад арваннэгдүгээр сарын сүүлчээс газар аван өрнөсөн юм. Сөрөг хүчнийхэн энэ өршөөлийн хууль нь ерөнхий сайд Йинглак Чинаватын төрсөн ах Таксин Чинаватыг эх орондоо эргэн ирэх боломж олгох гэсэн башир арга гэж үзэж байгаа юм. Таксин Чинават нь Таиландын Ерөнхий сайдын алба хашиж байгаад 2006 онд засгийн эрхээс буусныхаа дараа гадаадад зугтан гарсан юм.

Өнөөгийн ерөнхий сайд Йинглак Чинават сөрөг хүчний шаардлагаар албан тушаалаасаа огцрохоос татгалзаж, хоёрдугаар сарын 2-нд ээлжит бус сонгууль явуулахыг зөвшөөрсөн байна. Харин сөрөг хүчнийхэн сонгуулийг хойшлуулахгүй бол бэлтгэж амжихгүй гэж эсэргүүцэж байгаа юм. Үүнээс гадна Йинглак Чинаватын Засгийн газрыг сонгуулиас өмнө бүрэн бүрэлдхүүнээрээ огцорч Засгийн эрхийг “ард түмний зөвлөлд” шилжүүлэхийг шаардаж байгаа ч эрх баригчид энэ хоёр шаардлагыг нь эрс няцааж байна.

Ажиглагчдын үзэж байгаагаар бол хоёрдугаар сард болох ээлжит бус сонгуулиар ерөнхий сайд Йинглак Чинаватын талынхан парламентын олонхи суудлыг авах магадлалтай байна.
Засгийн газраа эсэргүүцэж Ерөнхий сайдаа огцрохыг шаардаж байгаа Тайландын сөрөг хүчнийхэн өнөөдрөөс нийслэл Бангкокийг бүслэн хааж эхэллээ. Эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулагчдын хэлж байгаагаар бол энэ арга хэмжээ хоёрдугаар сарын эх хүртэл үргэлжилж хот доторх тээврийн бүхий л хөдөлгөөн, төрийн байгууллагуудын ажлыг зогсоох юм байна. Ням гарагийн оройноос эхлэн сөрөг хүчнийхэн нийслэлийн гол гол замуудыг хааж, төрийн байгууллагуудын гэрэл цахилгааныг таслан даваа гарагийн өглөө ажилтнуудыг нь ажилдаа ирэхэд нь саад учруулж эхэлжээ. Ийн тэд хоёрдугаар сарын 2-нд товлосон ээлжит бус сонгуулийг тасалдуулах, Йинглик Чинават тэргүүтэй Засгийн газрыг огцруулах зорилт тавьж байна.

0 Сэтгэгдэл