Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна
УИХ-ын гишүүдээс үндсэн хуулиар шалгалт авъя
хууль ярьдаг санаачилдаг хүмүүсээс хуулийн шалгалт авах хэрэгтэй хэг өгөх бол доо
Тэр эмний чинь нэр гол үйлчлэх бодис нь юу байдаг юм бэ Түүний нь бичээч. Элсэн чихэртэй гурилыг таблеток болгоод зарчихсан тохиолдол бий шүү дээ.
Shalgalt avah ni zuitei. Hedhen hun l tentsene dee. Daanch shalgalt avhuulahgui l dee. Erhend haldlaa geed. Er ni batlaad bgaa huuliudaar ni avahad yah boloo doo
shalgalt avah heregt
Зүрх судас буюу судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх бүтээгдэхүүн борлуулж байна. Үнэ: 1 курс нь 330$ /3 сар хэрэглэх/ Тус бүтээгдэхүүн нь Цус шингэлэх, цусан дахь холестриныг бууруулан, судасны бөглөрөл, хатуурал нарийслыг эрүүлжүүлэх үйлчилгээтэй ба ингэснээр Та даралт ба хуян, тархины болон зүрхний судасны хатууралнарийсал /ишеми/, харвалтын дараах зэрэг болон бүх биеийн /хөлийн г.м/ судасны нарийсал, бөглөрлийг ганцхан бүтээгдэхүүн хэрэглээд эрүүлжүүлнэ. Бүтээгдэхүүнтэй холбоотой эрүүл мэндийн зөвлөгөөг үнэ төлбөргүй биечлэн өгнө. Бид бүтээгдэхүүндээ цагаан сар хүртэл хямдрал урамшуулал зарлалаа. 96665038
odoogiin gishuudees tentseh hun hovor baigaa shuu dee?
эхлээд Элбэгдоржоос авах хэрэгтэй би дэлхийн хэмжээний улс төрч гэж бодож байсан ХОВД-ийн хэмжээний нөхөр байна лээ талийгч ЗОРИГОО дурсацгаая АН-ынхаан,ЗОРИГ шиг хүмүүсийг хаая найзуудаа,,,,
Одоогоос яг 22 жилийн өмнө Улсын Бага хурал дөрвөн удаа, Ардын Их хурал 76 хоног хэлэлцэж байж Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан түүхтэй. Энэ өдрийг жил бүр тэмдэглэдэг. Ойн арга хэмжээний нэг нь Төрийн ордноо Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутатыг зохион байгуулах комиссынхон болон УИХ-ын Тамгын газраас хүлээн авч уулзсан юм.
АИХ-ын 430 депутатаас 298 хүн өдгөө амьд сэрүүн байгаа аж. Үүнээс хот хөдөөгөөс нийтдээ 199 депутат хүрэлцэн ирж, уулзалтад оролцлоо. 298 депутатаас тэтгэвэрт гараагүй 52 хүн байгаа гэнэ.

Үндсэн хууль тогтоогчид өнөөгийн улс орны нийгэм, эдийн засаг, хүн амын амьжиргааны тухай, Үндсэн хуулийн цаашдын хөгжлийн талаархи асуудлаар санаа оноогоо ярилцах боломжийг ийнхүү олгосон юм. Депутатуудын санал, хүсэлтийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гээд зохих байгууллагуудад нь хүргэхээр болсон. Тэдний санал бодлыг сонсч, дараа жилийн уулзалтаар үр дүнг нь хэлэлцэж, уламжлал болгохоор болжээ.
Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Үндсэн хууль маань “Мэдэгтүн, Сахигтун” гэж төгсдөг. Тэр агуу үгийг утга учир бага балчраас нь Үндсэн хууль бидэнд юу өгөв, ямар боломж гаргаж өгөв, энэ хуулиа хэрэгжүүлэхэд ямар оролцоотой байх вэ гэдгийг өөрсдийнхөө үед мэддэг, оролцдог, хамгаалуулдаг байх нь зүйтэй. Депутатууд орон нутагтаа сургуулиудад ч юмуу Үндсэн хуулиа таниулах чиглэлээр ажиллах байх” гээд тэднийг саналыг сонслоо.
АИХ-ын 191 дүгээр тойргийн депутат Б.Лханаасүрэн: Одоо амьд сэрүүн байгаа 298 депутатаас 199 нь хүрэлцэн ирсэн гэхээр 56 хувь нь болж байгаа. Энэ бол дийлэнх нь гэж үзэх үндэслэлтэй. 1924 он арваннэгдүгээр сарын 26-ны Улс тунхагласны өдрийг Үндсэн хуулийн өдөр гэж тэмдэглээд байдаг. Гэтэл Үндсэн хуулийг батлаад жил бүрийн нэгдүгээр сарын 13-ныг Үндсэн хуулийн өдөр гэж тэмдэглэнэ гэж байгаа. 2003 онд олонхийг бүрдүүлж байсан МАХН-ын УИХ энэ хуулийг хүчингүй болгосон. Үндсэн хууль баталж, тусгаар тогтнолыг тунхагласан өдөр гэвэл миний хувьд 1992 оны Үндсэн хуулийг гэж үздэг. Харамсалтай нь, Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэхэд өнөөдөр /өчигдөр/ МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд, МАН-ын удирдлагуудаас нэг нь ч харагдсангүй. Дордуулсан долоон өөрчлөлтөөс шаардлагатай гэснийг нь хийж, цэгцлэх хэрэгтэй.
АИХ-ын депутат Л.Пүрэвдорж: Долоон өөрчлөлт хэдийгээр муу гэгддэг ч Үндсэн хууль болсон. Өөр хуулиар өөрчлөхөөр тэр нь Үндсэн хууль зөрчинө. Ер нь, Үндсэн хуулиар нь өөрчлөх нь зөв. Оруулсан өөрчлөлтөөр баталсан өдрөөс нь хэрэгжүүлье гэсэн санал байх шиг байна. Тэгэхээр хуулийг эргүүлээд хэрэглэсэн болчихно. 2012 онд томилогдсон сайдыг тэр хуулиар огцруулчихвал хуулиа буцаагаад хэрэглэсэн болно. Ерөнхийлөгчийн санаачилсан хуульд 2016 онд хэрэгжүүлэхийг заасан. Тэр ч бас эргэлзээтэй. Хэрвээ байгалийн гамшиг ч юм уу тохиолдоод сонгууль хийж чадахгүй байдалд хүрээд байхад Засгийн газар огцорчихвол яах вэ. Тиймээс УИХ-ын сонгуулийн дараанаас хүчинтэй гэж заах хэрэгтэй юм. Үндсэн хуулийг өөр хууль баталж хамгаалсан гэж байгаа. Тэр хуулийг нь өөрчилж болно. Жаахан дутмаг болохоос Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай багахан бүлэг бий.
АИХ-ын 41 дүгээр тойргийн депутат Н.Пүрэвдорж: Капиталист гэж хэлээд байгаа улс орны 200-300 жилийн практикийг бид нэгтгэж Үндсэн хуулиа боловсруулсан. 1700 оны Америкийн, 1800 оны Францын, 1947 оны Японы, 1954 оны Германы Үндсэн хууль гэх мэтчилэнгээр нийгмийнх нь үнэт зүйлийг бид авсан. Социалист системийн 70 жилийн түүхэн үе шатыг дүгнээд аль үнэ цэнэтэй бүхнийг Үндсэн хуульдаа тунхаглаж өгсөн. Тэгтэл одоо хэтэрхий мэргэн жараахайнууд УИХ-д олон болчихож. Хорин жил болчихсон учраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болсон гэдэг хүмүүс УИХ-д байна. Магадгүй дахиад 200-300 жил ч үргэлжлэн мөрдөнө. Манай Үндсэн хууль бол 1990 оны Ардчилсан хувьсгалын үр дүн. Үүнийг бид ард түмэнд ойлгуулах ёстой.
АИХ-ын депутат С.Билэгсайхан: Д.Дэмбэрэл УИХ-ын дарга байхдаа бидэнд 70 сая төгрөг өгсөн. Тэрнээс хойш 264 сар өнгөрч байна. Нэг хүнд сарын 265 мянган төгрөг оногдож байгаа. Ингэж биднийг үнэлсэн юм. Үндсэн хуулийг үндэсний эв, зөвшилцөл нь гэж боддог. Нийгмийн зөвшилцлийг бий болгосон хүмүүсээ Монголын төр харж үзэх ёстой. Үндсэн хууль тогтоогчдын холбоо 15 хүн тодорхойлсон байхад нэгд нь ч юу ч өгөөгүй. Авлига авсан хүнийг шийтгэдэг тогтолцоог бид хийж чадаагүй буруутай. Тэгээд эх орон маань ямар байдалд орчихов.
АИХ-ын 50 дугаар тойргийн депутат н.Далхжав: Ер нь Үндсэн хуульдаа гар хүрэхдээ дордуулсан долоон өөрчлөлт гэдэг шигээ юм болгочих вий. Маш нарийн бодож, боловсруулж хийхгүй бол болохгүй гэдгийг анхаармаар байна. УИХ-ын зарим гишүүн Тавдугаар Үндсэн хууль гээд бариад явж байгаа. Намын нэрээр УИХ-д орж ирчихээд Үндсэн хуулийг өөрчилье гэдэг. Ийм бусармаг юмнаас зайлсхиймээр байна. Энэ УИХ-ын нэр, төрийн нэр хүнд их гундаж, доройтож байна шүү. Яагаад гэвэл УИХ-д авлига авсан хүн, нэгнээ шанаадсан, салаавч гаргасан, өчнөөн тэрбум төгрөг идчихсэн нь хүртэл байна. Ийм хүмүүс ичих ч үгүй УИХ-д суугаад байх юм. Үүнийгээ цэгцэлж болдоггүй юм уу. УИХ-д намын бүлэг хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу. Намууд Удирдах зөвлөл дээрээ асуудлаа боловсруулаад шууд УИХ-ын Байнгын хороодод оруулаад ирж болдоггүй хэрэг үү. Дунд нь намын бүлэгт орчихоод саад хийгээд саатуулаад гэдийгээд байх юм. Би Хувьсгалт намаас бойжсон, өндийсөн хүн. Гэтэл манай Хувьсгалт намынхан улс орны хөгжлийг харж чадахгүй байна. Юм хийе гэхээр дандаа гэдийж байна. Яагаад энэ арга хэмжээнд оролцохгүй, биднийг хүндэлж үзэхгүй байна вэ. Намчирхах байдлыг цаашдаа арилгая.
АИХ-ын 360 дугаар тойргийн депутат Найдан: Бид баталсан Үндсэн хуулиа хэр зэрэг үр дүнтэй явааг нь эргэн харж анхаарал тавьж уулзаж байна. Дутагдал бол байгаа. Засахын тулд долоон өөрчлөлт хийсэн нь дутагдал болоод явчихсан. Амьдралын шаардлага даахгүй тэр долоон өөрчлөлтийг засах хүсэлт ард түмэн тавьж байгааг УИХ-ын удирдлагуудад анхааруулъя. Үндсэн хуулийг хамгийн сүүлчийн “Мэдэгтүн, Сахигтун” гэдэг үгнээсээ эхэлж ярихаар болж. Үндсэн хуулийг сахин биелүүлэх Цэц гэдэг байгууллага бий. ҮХЦ дордуулсан долоон өөрчлөлтөө үгүй болгож, Үндсэн хуулиа эхнийхээр нь болгох хэрэгтэй. Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутатууд нутаг орондоо очиж, Үндсэн хуулиа хүмүүст тайлбарлан таниулах нь зүйтэй.
АИХ-ын 63 дугаар тойргийн депутат Пүрэвдаваа: Агентлагаас дээш, нутгийн захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, яам тамгын газрын ажилтнууд, Засгийн газрын бүх ажилтан, УИХ-ын гишүүдээс Үндсэн хуулийн мэдлэгийн тест аваач. Шалгаж үзье. УИХ-ын 76 гишүүнээс Үндсэн хуулиа мэддэг хүн байна уу, үгүй юү. Үндсэн хуулиа мэдэхгүй байж өөрчлөх тухай яриад байгаа нь тун харамсалтай. 20 жилийн хамгийн харамсалтай зүйл нь энэ. Үндсэн хуулийн мэдлэг олгох зүйлээ хийгээч гэж уриалж байна.
Үндсэн хууль тогтоогчдын холбооноос долоон өөрчлөлтийг цэгцлэн шийдвэрлэх хэрэгтэй, цаашдаа өөрчлөлт хийхгүй нэмэлт хийж явмаар юм байна гэдэг санал хэлэв. Мөн цаашдаа АИХ-ын депутатууддаа сар бүр цалин өгдөг болох асуудлыг шийдэх хэрэгтэй. Тойрог бүрт Үндсэн хууль сурталчлуулах ажлыг хийхийг дэмжиж байгаа гэсэн юм.

0 Сэтгэгдэл
зочин
хууль ярьдаг санаачилдаг хүмүүсээс хуулийн шалгалт авах хэрэгтэй
2014.01.16
2014.01.16
2014.01.15
2014.01.14
2014.01.14
2014.01.14
2014.01.14
2014.01.14