УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
Хүүхэд наймаалдаг эмчид цаазаар авах ял оноов
Хятадад өнгөрсөн наймдугаар сард дөнгөж төрсөн нялх хүүхдийг нь төрөх эмнэлгийн эмч нь хулгайлж, бусдад худалдсан хэрэг гарч, олныг цочирдуулсан билээ. Энэ хэргийн мөрөөр хууль хяналтын байгууллага шалгаж, Жан Шусиа хэмээх тэр эмч долоон хүүхдийг ингэж худалдсан нь илэрсэн юм. Шааньси мужийн Фупин хотын төрөх эмнэлэгт ажилладаг тэрээр дөнгөж төрсөн нярайг төрөлхийн гажиг согогтой эсвэл эмчлэгдэхээргүй хүнд өвчтэй гэх зэргээр эцэг эхэд нь худал хэлээд хүүхдийг нь авч хүний наймаа хийдэг гэмт хэрэгтнүүдэд худалддаг байж. Гэхдээ азаар түүний худалдсан долоон хүүхдийн зургааг нь эцэг эхэд нь эсэн мэнд буцаан олж өгсөн бол нэг охин харамсалтайгаар амиа алдсан байна. Тэрээр 2011 оны арваннэгдүгээр сараас 2013 оны долдугаар сар хүртэл энэ гэмт хэргээ хийж байсан бөгөөд түүний эцэг эхээс нь салгасан хүүхдүүд дунд ихрүүд хүртэл байсан гэнэ.
Жан Шусиад шүүхээс хоёр жил хүртэл түдгэлзүүлсэн цаазаар авах ял оноосон байна. Түдгэлзүүлсэн цаазаар авах ялыг нөхцөл байдлаас нь хамааран бүх насаар хорих ял болгон өөрчлөх тохиолдол ч байдаг аж.
ene hyatadiin huuliig eh orondoo hedhen honogch gesen heregjuulj uzeh yumsan
Хятадад өнгөрсөн наймдугаар сард дөнгөж төрсөн нялх хүүхдийг нь төрөх эмнэлгийн эмч нь хулгайлж, бусдад худалдсан хэрэг гарч, олныг цочирдуулсан билээ. Энэ хэргийн мөрөөр хууль хяналтын байгууллага шалгаж, Жан Шусиа хэмээх тэр эмч долоон хүүхдийг ингэж худалдсан нь илэрсэн юм. Шааньси мужийн Фупин хотын төрөх эмнэлэгт ажилладаг тэрээр дөнгөж төрсөн нярайг төрөлхийн гажиг согогтой эсвэл эмчлэгдэхээргүй хүнд өвчтэй гэх зэргээр эцэг эхэд нь худал хэлээд хүүхдийг нь авч хүний наймаа хийдэг гэмт хэрэгтнүүдэд худалддаг байж. Гэхдээ азаар түүний худалдсан долоон хүүхдийн зургааг нь эцэг эхэд нь эсэн мэнд буцаан олж өгсөн бол нэг охин харамсалтайгаар амиа алдсан байна. Тэрээр 2011 оны арваннэгдүгээр сараас 2013 оны долдугаар сар хүртэл энэ гэмт хэргээ хийж байсан бөгөөд түүний эцэг эхээс нь салгасан хүүхдүүд дунд ихрүүд хүртэл байсан гэнэ. Жан Шусиад шүүхээс хоёр жил хүртэл түдгэлзүүлсэн цаазаар авах ял оноосон байна. Түдгэлзүүлсэн цаазаар авах ялыг нөхцөл байдлаас нь хамааран бүх насаар хорих ял болгон өөрчлөх тохиолдол ч байдаг аж.
0 Сэтгэгдэл
2014.01.15
























