УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
60 жил нүүрээ угаагаагүй эр

Ираны 80 настай Амоа Хажи 60 жил нүүрээ огт угаагүй болохоор арьсанд нь хэдийнээ өнгөр тогтоож нүд нь ч бараг харагдахгүй. Тэр ердөө нүүрээ угаана гэдэг бол хамаг өвчний эхлэл гэж үздэг нэгэн.

Тэр бүхий л амьдралаа Ираны өмнөд нутагт тэнүүчилж өнгөрөөсөн хүн.
Хот суурин, хүн олонтой газраас голдуу дайжиж амьдарна. Ер нь л өөрөө өөртөө эзэн болж явах нь аз жаргал гэж үзнэ.

Тэр өнөөдөр Ираны Фарс мужийн нэгэн жижиг тосгоны орчим амьдарч байна.
Амоа голдуу үхсэн амьтдын сэгээр хооллож, хэрэв хүмүүс түүнд идэх юм, цэвэр хүнс хайрлавал бараг тоглоом хийнэ.

Түүний ганц таашаал авдаг зүйл нь усны хоолойгоор хийсэн гаансандаа тамхи татах.

Янжуур, зүгээр тамхийг бол татсан болохгүй, татвал таваар нь бөөндөж татна.

Тэр өөрөө засч бэлдсэн хэд хэдэн оромжтой. Нэг нь гэхэд л газар нүхэн оромж. Гэхдээ энэ нь газар гэр гэхээсээ шарилын нүхтэй төстэй.

Өөр бас сайн санаат хүмүүсийн барьж өгсөн тоосгон оромж ч бий.

Өдрийн ихэнхийг тэрээр наранд биеэ ээн унтаж өнгөрүүлнэ.

Цэргийн энэ дуулга бол ямар нэгэн дайснаас хамгаалахаасаа илүүтэй дулаан гэж өмсдөг. Хүйтэн сэрүүн шөнөөр заримдаа түүдэг асааж дулаацна.

Амоа Хажи гэж нэг ийм сонин хүн Иранд амьдарч байна.

0 Сэтгэгдэл