УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
Австралид 45 хэм хүрч халж байна
Австралид зуны халуун өдрүүд үргэлжилж байна. Ялангуяа зүүн өмнөд хэсгийн нутгаар температур 40 хэм давж халж байгаа нь гал түймэр гарах эрсдлийг нэмэгдүүлж байна. Виктория мужид цахилгаан цахисны улмаас мягмар гаригийн шөнө 250 газарт гал гарсан мэдээ байна.
“Australian Open” теннисний тэмцээн болж буй Мелбурнд гэхэд хэт халууны улмаас тамирчин нь ухаан алдаж унасан явдал ч гарчээ. Тус хотод шөнөдөө л гэхэд 30 хэмээс ч халуун байгаа аж. Виктория мужид ийнхүү хэт халж, галын аюул ойрхон байгаа энэ үед Өмнөд Австралийн нийслэл Аделайд хотод 45,1 хэм хүртэл халсныг цаг уурчид тэмдэглэж авсан байна. Энэ хотод сүүлийн дөрвөн өдөр дандаа өндөр хэмээр халж байгаа аж. Тэгвэл Тасманид ч ялгаагүй хэт халалтын улмаас зам хүртэл хайлж байгаа мэдээ байна.
Австралид зуны халуун өдрүүд үргэлжилж байна. Ялангуяа зүүн өмнөд хэсгийн нутгаар температур 40 хэм давж халж байгаа нь гал түймэр гарах эрсдлийг нэмэгдүүлж байна. Виктория мужид цахилгаан цахисны улмаас мягмар гаригийн шөнө 250 газарт гал гарсан мэдээ байна. “Australian Open” теннисний тэмцээн болж буй Мелбурнд гэхэд хэт халууны улмаас тамирчин нь ухаан алдаж унасан явдал ч гарчээ. Тус хотод шөнөдөө л гэхэд 30 хэмээс ч халуун байгаа аж. Виктория мужид ийнхүү хэт халж, галын аюул ойрхон байгаа энэ үед Өмнөд Австралийн нийслэл Аделайд хотод 45,1 хэм хүртэл халсныг цаг уурчид тэмдэглэж авсан байна. Энэ хотод сүүлийн дөрвөн өдөр дандаа өндөр хэмээр халж байгаа аж. Тэгвэл Тасманид ч ялгаагүй хэт халалтын улмаас зам хүртэл хайлж байгаа мэдээ байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























