УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
Ерөнхийлөгчийн нууц амраг жирэмсэн болсон гэнэ
Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын нууц амраг хэмээн хэвлэлээр зарлаад буй жүжигчин Жули Гэйет түүний хүүхдийг тээж байгаа гэнэ. Тэрээр одоо дөрвөн сартай жирэмсэн гэдэг мэдээллийг Францын нэгэн блогч нууц эх сурвалжаас аван Твиттерээр цацжээ. Гэхдээ энэ бол Ф.Олландыг тойрсон бас л нэг батлагдаагүй цуу яриануудын нэг болон үлдэж байна.
Шар хэвлэлүүд Франсуа Олландыг нууц амрагтай хэмээн мэдээлж байгаа ч үүнийг бүрэн нотолсон баримт байхгүй, Ерөнхийлөгч ч өөрөө хүлээн зөвшөөрөөгүй. Мөн тэргүүн хатагтай энэ мэдээллээс болж эмнэлэгт хүргэгдтэлээ сэтгэлээр унасан ч тэд цаашид хамт байх эсэх, өөрөөр хэлбэл Франц улс тэргүүн хатагтайтай хэвээр байгаа эсэх нь тодорхойгүй л байна.

Ерөнхийлөгч Франсуа Олланд шинэ он эхэлж байгааг тохиолдуулан энэ онд улс орноо хэрхэн хөгжүүлэх талаар мэдээлэхээр хэвлэлийнхнийг урьсан боловч тэд түүний хувийн амьдралыг илүүтэй сонирхож, хамтран амьдрагч Валери Триервейлер нь тэргүүн хатагтай хэвээр байгаа эсэхийг асуусан байна. Гэвч энэ асуултад Ерөнхийлөгч хариулахаас татгалзаж, хувийн амьдралаа дэлгэхийг хүсэхгүй байна гэжээ. Харин францчууд төр засагтаа татвар төлдгийн хувиар тэргүүн хатагтайтай байгаа эсэхээ мэдэх эрхтэй, Ф.Олланд асуудлыг бөөрөнхийлж байна хэмээн олон нийтийн сүлжээ сайтаар сэтгэгдлээ илэрхийлж байна.

Ф.Олланд хувийн амьдралаа нууцлах гэж будилаж байх хооронд Валери Триервейлер эмнэлэгт хэвтэж, олны нүднээс нуугдсаар байна.
Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын нууц амраг хэмээн хэвлэлээр зарлаад буй жүжигчин Жули Гэйет түүний хүүхдийг тээж байгаа гэнэ. Тэрээр одоо дөрвөн сартай жирэмсэн гэдэг мэдээллийг Францын нэгэн блогч нууц эх сурвалжаас аван Твиттерээр цацжээ. Гэхдээ энэ бол Ф.Олландыг тойрсон бас л нэг батлагдаагүй цуу яриануудын нэг болон үлдэж байна. Шар хэвлэлүүд Франсуа Олландыг нууц амрагтай хэмээн мэдээлж байгаа ч үүнийг бүрэн нотолсон баримт байхгүй, Ерөнхийлөгч ч өөрөө хүлээн зөвшөөрөөгүй. Мөн тэргүүн хатагтай энэ мэдээллээс болж эмнэлэгт хүргэгдтэлээ сэтгэлээр унасан ч тэд цаашид хамт байх эсэх, өөрөөр хэлбэл Франц улс тэргүүн хатагтайтай хэвээр байгаа эсэх нь тодорхойгүй л байна.

0 Сэтгэгдэл