УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
Египетчүүдийн 95 хувь нь шинэ Үндсэн хуулийг дэмжлээ
Өчигдөр Египетэд болсон бүх нийтийн санал асуулгаар тус улсын нийт ард иргэдийн 95 хувь нь шинэ Үндсэн хуулийн үзэл санааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Египетийн ДЯЯ-ны мэдээгээр энэ санал асуулгад нийт иргэдийн 55 гаруй хувь нь оролцжээ. Санал хураалтын эцсийн албан ёсны дүн санал хураах хамгийн сүүлчийн байрыг хааснаас хойш 72 цагийн дараа гарах юм. “Лалын ахан дүүс” бүлэглэлийнхэн санал хураах ажлыг саатуулахаар оролдсон ч египетийн арми, цэрэг цагдаагийнхан өндөржүүлсэн байдалд ажилласнаар санал хураах ажил амжилттай болж өндөрлөж байна.
Гэхдээ л санал хураалтын эхний өдөр нисйлэл Каирын дагуул Бени-Суэйф хотод “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийхөн санал хураах байр луу зэвсэглэн дайрснаас мөргөлдөөн болсон байна. Сохаг хотод бас ийм мөргөлдөөн гарсны улмаас дөрвөн хүн амь алджээ. Нийслэл Каирт ч бас санал хураах байрны гадаа бөмбөг дэлбэлсэн хэрэг гарсан байна.
2013 оны арванхоёрдугаар сарын 1-нд баталсан шинэ Үндсэн хуулийн төсөлд цэргийнхэн болон парламентын нөлөөлийг бэхжүүлж, лалын үүргийг хязгаарлахаар тусгасан юм.
Өчигдөр Египетэд болсон бүх нийтийн санал асуулгаар тус улсын нийт ард иргэдийн 95 хувь нь шинэ Үндсэн хуулийн үзэл санааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Египетийн ДЯЯ-ны мэдээгээр энэ санал асуулгад нийт иргэдийн 55 гаруй хувь нь оролцжээ. Санал хураалтын эцсийн албан ёсны дүн санал хураах хамгийн сүүлчийн байрыг хааснаас хойш 72 цагийн дараа гарах юм. “Лалын ахан дүүс” бүлэглэлийнхэн санал хураах ажлыг саатуулахаар оролдсон ч египетийн арми, цэрэг цагдаагийнхан өндөржүүлсэн байдалд ажилласнаар санал хураах ажил амжилттай болж өндөрлөж байна. Гэхдээ л санал хураалтын эхний өдөр нисйлэл Каирын дагуул Бени-Суэйф хотод “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийхөн санал хураах байр луу зэвсэглэн дайрснаас мөргөлдөөн болсон байна. Сохаг хотод бас ийм мөргөлдөөн гарсны улмаас дөрвөн хүн амь алджээ. Нийслэл Каирт ч бас санал хураах байрны гадаа бөмбөг дэлбэлсэн хэрэг гарсан байна.
2013 оны арванхоёрдугаар сарын 1-нд баталсан шинэ Үндсэн хуулийн төсөлд цэргийнхэн болон парламентын нөлөөлийг бэхжүүлж, лалын үүргийг хязгаарлахаар тусгасан юм.
0 Сэтгэгдэл
























