УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
Якунин Олимпын хорооны гишүүнийг шүүхийг шаардав
Оросын төмөр зам төрийн өмчит компанийн тэргүүн Владимир Якунин Олон улсын Олимпын хорооны гишүүн Жан Франко Касперийг шүүхэд өгөхийг шаарджээ. Якунин “Швейцарийн албан ёсны төлөөлөгч хүн Олимпын бүтээн байгуулалтад гаргасан мөнгөний гуравны нэгийг нь хулгайлсан гэж мэдэгдэж байгааг юу гэж ойлгох вэ? Хэрэв хулгайлсан гэдгийг нотлох ямар нэг баримт олсон бол шууд гаргаад ир л дээ. Үгүй юм бол бусдыг гүтгэсэн болох бөгөөд ийм хүнийг хуулиар шийтгэх хэрэгтэй” гэжээ.
Олон улсын Олимпын хорооны гишүүн, Олон улсын цанын спортын холбооны Ерөнхийлөгч Швейцарийн Жан Франко Каспер нутгийнхаа нэгэн теле сувагт ярилцлага өгч байх үеэрээ Олимпын барилгын ажилд буй авлигын төвшний талаар асуухад нийт Оросын хэмжээнд дэд бүтцийн объектуудыг барихдаа гуравны нэг хүртэлх мөнгийг нь хулгайлдаг гэж сонссон гэсэн юм. Гэхдээ үүнийг гэрчлэх ямар ч баримт үзүүлээгүй.
Оросын төмөр зам төрийн өмчит компанийн тэргүүн Владимир Якунин Олон улсын Олимпын хорооны гишүүн Жан Франко Касперийг шүүхэд өгөхийг шаарджээ. Якунин “Швейцарийн албан ёсны төлөөлөгч хүн Олимпын бүтээн байгуулалтад гаргасан мөнгөний гуравны нэгийг нь хулгайлсан гэж мэдэгдэж байгааг юу гэж ойлгох вэ? Хэрэв хулгайлсан гэдгийг нотлох ямар нэг баримт олсон бол шууд гаргаад ир л дээ. Үгүй юм бол бусдыг гүтгэсэн болох бөгөөд ийм хүнийг хуулиар шийтгэх хэрэгтэй” гэжээ.Олон улсын Олимпын хорооны гишүүн, Олон улсын цанын спортын холбооны Ерөнхийлөгч Швейцарийн Жан Франко Каспер нутгийнхаа нэгэн теле сувагт ярилцлага өгч байх үеэрээ Олимпын барилгын ажилд буй авлигын төвшний талаар асуухад нийт Оросын хэмжээнд дэд бүтцийн объектуудыг барихдаа гуравны нэг хүртэлх мөнгийг нь хулгайлдаг гэж сонссон гэсэн юм. Гэхдээ үүнийг гэрчлэх ямар ч баримт үзүүлээгүй.
0 Сэтгэгдэл
























