УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
АНУ-ын тагнуулчид өдөрт 200 сая мессеж цуглуулдаг
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг өдөр тутам 200 сая мессэжийг цуглуулан шаардлагатайг нь мэдээллийн сандаа хадгалдаг гэнэ. Энэ бол тус агентлагт ажиллаж байсан Эдвард Сноудений дэлгэсэн ээлжит мэдээлэл юм. Тэрээр Английн "Guardian" сонин болон Дөрөвдүгээр суваг телевизэд энэ тухай мэдээлжээ. Түүний хэлснээр бол Үндэсний аюулгүй байдлын агентлаг дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийн гар утаснаас өөрсдөд хэрэгтэй гэсэн мэдээлэл, мессэжийг авч чаддаг гэнэ. Энэ тухай BBC агентлаг тус агентлагаас тайлбар хүсэхэд тэдгээр мессэжийг "хууль ёсны дагуу олж авсан мэдээллүүд" хэмээн мэдэгдсэн байна.
Үүнээс өмнө Эдвард Сноудений дэлгэсэн мэдээллээр АНУ-ын тагнуулчид өөрсдийн хамгийн ойр дотно харилцаатай орны төрийн тэргүүнүүдийн утсыг тагнаж чагнадаг нь илэрсэн билээ. Тухайлбал, Германы канцлер Ангела Меркель, Бразилийн Ерөнхийлөгч Дильма Руссефийн гар утсыг тэд бүр эртнээс чагнаж байсан нь мэдэгдсэн юм.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг өдөр тутам 200 сая мессэжийг цуглуулан шаардлагатайг нь мэдээллийн сандаа хадгалдаг гэнэ. Энэ бол тус агентлагт ажиллаж байсан Эдвард Сноудений дэлгэсэн ээлжит мэдээлэл юм. Тэрээр Английн "Guardian" сонин болон Дөрөвдүгээр суваг телевизэд энэ тухай мэдээлжээ. Түүний хэлснээр бол Үндэсний аюулгүй байдлын агентлаг дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийн гар утаснаас өөрсдөд хэрэгтэй гэсэн мэдээлэл, мессэжийг авч чаддаг гэнэ. Энэ тухай BBC агентлаг тус агентлагаас тайлбар хүсэхэд тэдгээр мессэжийг "хууль ёсны дагуу олж авсан мэдээллүүд" хэмээн мэдэгдсэн байна. Үүнээс өмнө Эдвард Сноудений дэлгэсэн мэдээллээр АНУ-ын тагнуулчид өөрсдийн хамгийн ойр дотно харилцаатай орны төрийн тэргүүнүүдийн утсыг тагнаж чагнадаг нь илэрсэн билээ. Тухайлбал, Германы канцлер Ангела Меркель, Бразилийн Ерөнхийлөгч Дильма Руссефийн гар утсыг тэд бүр эртнээс чагнаж байсан нь мэдэгдсэн юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
зүрх судас
1 сарын 18-ны Бямба гаригт 13 цагаас Зүрх судас болон түүнтэй холбоотой эмгэгүүдийн талаар эрүүл мэндийн лекц үнэ төлбөргүй явагдана. Хэрэв та дараах эмгэгүүдтэй бол тус лекцэнд заавал суугаарай. Тархины судасны хатуурал нарийсал, шигдээс, ишеми, тархины судасны хатуурал нарийсал, толгой өвдөх нойргүйдэх, цус харвалтын дараах, даралт ихсэх болон хуян хуян хөөрөх, мөн бусад эрхтэнийг тэжээх судасны нарийсал зэрэг болно. Лекцийг АУ-ы доктор удирдан явуулна. Лекц болон хувьчилсан зөвлөгөө үнэ төлбөргүй. Лекцэнд суух хүмүүсийг бүртгэж байна. Утас: 96665038
2014.01.17
























